Опра Уинфри Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тухай боддог

2018 оны 1 сарын 92018-01-09

1476c24f-e8f9-4b06-b18f-0ebbda794a41,Опра Уинфри Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тухай боддог.jpg.jpg

АНУ-ын ярилцлагын шоуны хөтлөгч, нийгмийн идэвхтэн Опра Уинфри 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан шатанд өрсөлдөх тухайгаа үгүйсгэсэнгүй. Тэрбээр энэ тухай бодож явдгаа нуугаагүй байна.

Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолой болдог Опра Уинфри сүүлийн үед энэ тухай хөдөлгөөнүүдэд идэвхтэй оролцож, Холливудын жүжигчдийг бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэхийг уриалж байгаа юм.

Тэрбээр Ардчилсан намыг дэмжигч бөгөөд 2018 онд тус нам дотор явагдах сунгаанд нэрээ дэвшүүлж магадгүй байгаа аж. Гэхдээ тэрбумтан эмэгтэй энэ тухай албан ёсоор илэрхийлээгүй байна. Түүний ойрын дотны хүмүүс Опраг нам дотор Ерөнхийлөгчийн сунгаанд нэрээ дэвшүүлэх тухай ярьснаар уг асуудал хүчээ авчээ.

Опра Уинфри АНУ-ын анхны өнгөт арьст Ерөнхийлөгч Барак Обамаг 2008 оноос хойш дэмжиж ирсэн юм. Дараа нь 2016 онд Төрийн нарийн бичгийн дарга асан, хатагтай Хиллари Клинтоныг дэмжиж, “Америкчууд яагаад эмэгтэй Ерөнхийлөгчтэй болж болохгүй гэж...” хэмээн ярьж байв.

Хар бараан амьдралаас баян чинээлэг, хүчтэй нэгэн болтлоо зүтгэсэн Опра Уинфрийн нэр хүнд америкчуудын дунд, тэр дундаа охид эмэгтэйчүүдийн дунд өндөр байдаг. Үүнийг Ардчилсан намынхан ашиглах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Санал болгох

Дуэйн Жонсон нас барсан уу

Нохой зодоончоос Холливудын алдарт жүжигчин болсон Дуэйн Жонсоныг нас барсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр тарж, шүтэн бишрэгчдийг нь хямраажээ.

4 жилийн өмнө
Хүүгийнх нь хэлсэн үг тарган эрийн амьдралыг өөрчилжээ

Тэрээр сүүлийн 12 сарын турш 500 гаруй цагийн турш орон нутгийн фитнест эрчимтэй хичээллэж, 62 кг жин хасч чаджээ.

6 жилийн өмнө
Хийлч Ц.Дэлгэрцэцэг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч” болжээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад идэвхи санаачилгатай ажилладаг, нийгэмд нэр нөлөөтэй хоёр иргэнийг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч”-ээр шалгаруулжээ.

6 жилийн өмнө