Хойд Солонгос тамирчдаа Пёнчаны Олимпод явуулахаар боллоо

1
2018 оны 1 сарын 112018-01-11

b2736c59-0d69-4c98-9867-a6827931dfd1,South+Korea+North+Korea+olympics.jpeg.jpg
Панмунжом хилийн цэгт өчигдөр хоёр Солонгосын сайд нарын түвшний хэлэлцээр эхэллээ. Уулзалтын хүрээнд Хойд Солонгосын засаг захиргаа тамирчид, албан тушаалтнууд болон дэмжигчдээ Өмнөд Солонгосын Пёнчан хотноо ирэх сард зохион байгуулагдах өвлийн Олимпийн наадамд явуулахаар боллоо. Энэ талаар сүүлийн хоёр жилд анх удаа дээд түвшний хэлэлцээр хийж буй Хойд, Өмнөд Солонгосын уулзалтын үеэр зарласан байна. 

“Хойд Солонгосын тал Олимпод Үндэсний олимпийн хорооны төлөөлөгчид, тамирчид, хөгжөөн дэмжигчид, соёлын ажилтнууд, шинжээчид, таэквондогийн багийнхан болон сэтгүүлчид зэрэг дээд түвшний төлөөлөгчдөө явуулах санал гаргалаа” хэмээн Өмнөд Солонгосын Нэгдэх яамны орлогч сайд Чун Хэ Сун мэдэгдлээ. 

Өмнөд Солонгосын удирдлагууд түүнчлэн хэлэлцээрийн үеэр дорнын шинэ жилийг тохиолдуулан хагацаж салсан гэр бүлийн гишүүдийг уулзуулах санал тавьсан байна. Энэ баяр Олимпийн наадмын үеэр яг давхцаж байгаа юм. 
Сөүлээс түүнчлэн Хойд, Өмнөд Солонгосын тамирчдыг Олимпийн нээлтийн ёслолын ажиллагаанд хамтдаа оролцох санал гаргажээ. Одоогоор энэ саналыг БНАСАУ-ын тал хүлээн авах эсэх нь тодорхойгүй байна. 

Хоёр орны тамирчид хамгийн сүүлд 10 гаруй жилийн өмнө буюу 2006 онд Туринд болсон өвлийн Олимпийн наадамд Солонгосын хойгийн далбаан дор нээлтийн ёслолын ажиллагаанд хамтдаа оролцсон юм. ВВС агентлагийн Сөүл дэх сурвалжлагч Руперт Уингфилд-Хейз “Ердөө л долоохон хоногийн өмнө Хойд Солонгос цөмийн дайнаараа сүрдүүлж байлаа. Харин энэ өглөө Пхеньянаас ирсэн төлөөлөгчид Хойд, Өмнөд Солонгосыг заагласан зэвсэггүй шугамыг давж, Хойд Солонгосын төлөөлөгчдийг Пёнчанд болох наадамд ирүүлнэ гэж тохиролцож байх юм. Энэ бол хэдэн сарын хүнд байдлын дараа болж буй гэнэтийн, хачирхалтай эргэлт ажгуу. Хэдий тийм боловч Сөүлд Пхеньяны байр суурь тэр чигээрээ өөрчлөгдсөнийг харуулж байна гэж итгэх хүн цөөн байна. 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун АНУ-ын цэргийн цохилт хийх төлөвлөгөөнөөс илүү их түгшсэндээ асуудлыг зөөлрүүлэх ямар нэгэн зүйл хийхээр шийджээ гэж шинжээчид ярьцгааж байна. 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Чэ Ин Пхеньяныг шударга яриа хэлэлцээрт татан оролцуулах, тэгэхдээ аливаад сэжигтэй хандаж буй Америкийн холбоотнуудынхаа найдлагыг алдахгүй байх болгоомжтой оролдлогыг хийж байна” гэж тэмдэглэжээ. 

БНАСАУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан таэквондогийн дайчид Пёнчанд танилцуулах тоглолт хийх юм. Үүнээс гадна Өмнөд Солонгосын Нэгдэх яамны мэдэгдэж буйгаар БНАСАУ бүжигчид, дуучдын хамтлагаа явуулах юм байна. Пёнчаны тэргүүн Ли Хи Бом өнгөрсөн жил БНАСАУ-ын тамирчдыг Олимпийн наадамд оролцохоор зэвсэггүй бүсийг гатлан ирж болно гэж мэдэгдсэн билээ. Тэрбээр “Бид бүх орныг, тэр дундаа Хойд Солонгос улсыг урьж байна” хэмээн “Ройтерс” агентлагт мэдэгджээ. 

Харин БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ун шинэ жилээр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ анх удаа Пёнчаны наадамд багаа явуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм. Энэ мэдэгдлийн дараа Сөүл Пхеньяныг Олимпийн тоглолтод оролцох эсэх асуудлыг хэлэлцэхээр дээд түвшинд дээд түвшний хэлэлцээр явуулах санал тавьсан. Гэвч АНУ, Өмнөд Солонгос цэргийн хамтарсан сургуулилтаа хойшлуулах зөвшилцөлд хүрсний дараа л БНАСАУ хэлэлцээр хийхийг зөвшөөрчээ. Олон улсын Олимпийн хорооноос өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-ын иргэдийн Пёнчаны наадамд оролцох хүсэлтийг дэмжиж байна гэж мэдэгдсэн. Хойд, Өмнөд хоёр Солонгосын харилцаа 2015 оны өмнөх хэлэлцээрээс хойш хүнд байдалд байлаа. Хойд Солонгос тэр ч бүү хэл 2016 онд Сөүлтэй утсан харилцаагаа хүртэл тасалсан юм. Тэгвэл өчигдрийн хэлэлцээрээр Шар тэнгист гарах ослын тоог багасгах зорилгоор онцгой үед хэрэглэх харилцаа, холбоогоо сэргээх тохиролцоонд хүрчээ. Мөн Өмнөд Солонгосоос Пёнчаны Олимпийн наадмын үеэр Хойд Солонгосын тамирчдыг оролцуулахад шаардлагатай гэж үзвэл зарим хоригоо түр зогсооход бэлэн гэж мэдэгдсэн байна. БНАСАУ хэд хэдэн пуужин хөөргөж, цөмийн туршилт хийсний дараа Сөүлээс Кэсоны аж үйлдвэрийн бүс дэх эдийн засгийн хамтарсан төслөөсөө гарсан тул хоёр улсын харилцаа эрс мууджээ. Ингээд өмнөд хөрштэйгөө бүхий л харилцаагаа тасалсан Хойд Солонгос өчигдөр л хэлэлцээрийн ширээнд сууж буй нь энэ юм.

Санал болгох

Метаверс ба эрх зүйн зохицуулалт

Метаверс хэмээх үгийг анх 1992 онд шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолч Нил Стефенсон “Цасны сүйрэл” романдаа хэрэглэсэн нь өдгөө дэлхий даяар тархаад буй 3D виртуал ертөнцөд суурилсан нийгмийн харилцааны сүлжээний нэршил болоод байна. Mетаверс нь “Meta”+“Verse” гэсэн үгсийн нэгдэл бөгөөд “Орчлон ертөнцөөс цааш” хэмээх утгыг илэрхийлдэг.

2 өдрийн өмнө
Дэлхийн хямралт цаг үе ба эрсдэлийг сөрөх Ерөнхийлөгчийн санаачилга

НҮБ-ын ХХААБ-ын тооцооллын дагуу 2022 онд дэлхийд өлсгөлөн, шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй хүний тоо 7.6 сая, 2023-2024 онд 13.1 сая хүнээр нэмэгдэх эрсдэл байна.

7 өдрийн өмнө
Өнгөт хувьсгалд тролл ашиглах нь

Сошиал сүлжээ нь сайн санаа агуулж нийгэмд тулгамдаж буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой хүчтэй хэрэгсэл хэдий ч  өөр санаа агуулсан хүмүүс санаатай болон санамсаргүйгээр нийгмийн сэтгэл санааг зохиомлоор тогтворгүй болгож, энэ нь  даамжирч эмх замбараагүй, нийгэмд аюултай байдалд  хүргэх эрсдэлтэй юм.

12 өдрийн өмнө
ҮХНӨ ба “өнгөт хувьсгал”-ын хамаарал

Их гүрнүүд өөрийн нөлөөний “буфер” улсад нөлөөгөө улам бэхжүүлэх, өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх таатай хөрс бий болгохыг эрмэлздэг. Нөгөө тохиолдолд их гүрнүүд өрсөлдөгч гүрнийхээ нөлөөний “буфер‘ улсад тогтворгүй байдал үүсгэх замаар тэр хоёрын дунд урт хугацааны хурцадмал байдлыг бий болгохыг мөн эрмэлзэж байдаг. Аль нь ч байсан “буфер” улсын улстөр, эдийн засаг, нийгмийн тогтолцоог бүрэн хамарсан хямралд байнга байлгах замаар “өнгөт хувьсгал” хийх хөрсийг хадгалдаг, шаардлагатай тохиолдолд бие биеийн эсрэг ээлжлэн “өнгөт хувьсгал” хийдэг байна.

13 өдрийн өмнө