Детройтын авто шоунд том тэрэг голлоно

65
1 жилийн өмнө

bd9a6579-4fb4-4f7d-9c88-6932c97fa573,Детройтын авто шоунд том тэрэг голлоно.jpg.jpg

Детройтын олон улсын авто үзэсгэлэнгийн гол хүлгүүд нь том хэмжээтэй, SUV байх болно гэж шинжээчид үзэж байна.

Учир нь АНУ-д сүүлийн жилүүдэд SUV ангиллын автомашины борлуулалт эрс нэмэгдэж, дэлхий дахины хэмжээнд ч сонирхлын түвшин нэмэгджээ. SUV ангиллын автомашинуудын гол бэрхшээл нь шатахуун зарцуулалт байсан бол сүүлийн хоёр жилд авто үйлдвэрлэгчид энэ асуудалд онцгой анхаарч, хүчтэй хос хөдөлгүүртэй үйлдвэрлэх болсон байна. Үүний зэрэгцээ дэлхий дахинд шатахуун үнэ буурч байгаагаас үзвэл SUV ангиллын автомашины борлуулалт цаашид нэмэгдэх хандлагатай байгаа аж.

“Ernst & Young” компанийн авто худалдаа, авто тээвэр хариуцсан мэргэжилтэн Рэнди Миллер “Борлуулалтын хувьд суудлын тэргээс SUV-аас илүү байгаа ч ашиг орлогын хувьд SUV тун удахгүй илүү гарах болно” гэв. Түүний ярьснаар ойрын ирээдүйг SUV эзэлнэ.

Детройтын авто үзэсгэлэнгийн сэтгүүлч сурвалжлагчдад зориулсан нээлт нь нэгдүгээр сарын 14-17-нд болох бол буяны үйл ажиллагаа нэгдүгээр сарын 19-нд явагдаж, 20-28-нд олон нийтэд нээлттэй үзүүлж эхэлнэ. 

Санал болгох

Хүссэн бүх контентоо SkyGO-өөс үзээрэй!

Та www.skygo.mn сайтад хандан гар утас эсвэл и-мэйл хаягаа бүртгүүлэн SkyGO үйлчилгээг ашиглаарай. Харин гар утас, таблетаас ашиглах бол AppStore болон PlayStore-оос SkyGO аппликэйшнийг татаж, бүртгүүлэн ашиглах боломжтой.

11 цагийн өмнө
Киа Моторс Монгол компаниас "Kia Sorento" загварын авто машиныг онцолж байна

Дэлхийн шилдэг автомашин үйлдвэрлэгчдийн 2019 оны шинэ загвар, авто салбарын тэргүүлэх байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулдаг "Улаанбаатар Авто Шоу 2019" болж өнгөрлөө.

15 өдрийн өмнө
HUAWEI БРЭНДИЙН ГАР УТАСНУУДЫГ УРАМШУУЛАЛТАЙ ҮНЭЭР АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Урамшуулалт хөтөлбөр 06/16-г дуустал зөвхөн СКАЙтелийн салбаруудаар зарлагдаж байна. 

1 сарын өмнө