Хятад-Монголын хилээр хүн худалдаалах эрсдэл өндөр байна

21
5
1 жилийн өмнө

3bf31d99-08a3-4204-a533-70a9ab9c3a9f,Хятад-Монголын хилээр хүн худалдаалах эрсдэл өндөр байна.jpg.jpg

Улаанбаатар хотод энэ долоо хоногийн дундуур Олон улсын цагаачлалын байгууллагын төлөөлөгчид болон Монголын Засгийн газрын холбогдох албаны төлөөлөгчдийн уулзалт болж өнгөрчээ.

Уг уулзалтын хүрээнд талууд харилцан мэдээлэл солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл, боломж бололцоо зэргийг авч хэлэлцсэн байна. Мөн болзошгүй хүний наймаа, бэлгийн хүчирхийллийн асуудал зэргийг хөнджээ.

АНУ-ын Төрийн департаментын Хүн худалдаалах гэмт хэргийн тухай 2017 оны тайланд Монгол Улс эрсдэлтэй бүлэгт хамаардаг ба хүн худалдаалахын эсрэг стандарт арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлж чаддаггүй, 2 дугаар зэрэглэлийн улс аж.

Монгол Улсын уул уурхай олборлолт үйлдвэрлэл явагддаг өмнөд нутаг шилжилт хөдөлгөөний хувьд идэвхтэй байдаг. Хятад-Монголын хилийн бүсээр хүн худалдаалах эрсдэл өндөр байгааг АНУ-ын албаны тайланд дурджээ. Мөн залуу охид хүүхнүүдийн биеийг нь нүүрсний тээврийн жолооч нарт үнэлүүлэх явдал гарч байгаа гэнэ.

Санал болгох

Шошгон дээрээ 350гр гэж бичсэн ч электрон жин дээр жинлэхэд 90гр-тай байжээ

Мэргэжлийн хяналтын ерөний газраас хүнсний үйлдвэрүүдийг шалгаж улсын баталгаагүй жин хэмжүүр ашигласан, бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг бичээгүй зэрэг зөрчлүүдийг илрүүллээ.

2 өдрийн өмнө
Энэ сарын 25-ны өглөө зам хаах тул зорчигчид нисэх буудалд эрт очих шаардлагатай

Монгол Улсын Засгийг газрын 2019 оны 116 дугаар тогтоолоорр Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтийг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах болсон билээ.

2 өдрийн өмнө