Бөхчүүдийн "Их Эе" 18-нд хуралдахаар боллоо

1
2018 оны 5 сарын 42018-05-04

Үндэсний бөхчүүдийн талцал хуваагдал спортын салбараасаа хальж, бизнесмэн, улс төрчид хүртэл татагдан орсон.

Ерөнхийлөгч Х.Баттулга бөхчүүдийг эв эеэ олоогүй тохиолдолд нэр бүхий хүмүүсийн цолыг хурааж, Монгол бөхийн өргөөг улсын өмчид авна хэмээн анхааруулаад багагүй хугацаа өнгөрлөө. Гэсэн ч хоёр хуваагдсан бөхчүүд эсрэг тэсрэг байр сууриа илэрхийлсээр байгаа.

Харин өчигдөр болсон Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хуралд 2002 оны дөрөвдүгээр “Их эе”-ээс сонгогдсон зарим гишүүн оролцож, дараагийн “Их эе” хурлын тов, оролцох гишүүдийн квотыг баталлаа. Түүнчлэн Цэцдийн хурлыг нийт гишүүний олонх нь улсын заан Ж.Ганболд, начин Г.Пүрэв-Очир, Д.Дашжамц нараар удирдуулахаар сонгожээ.

Тус хуралд УИХ-ын гишүүн, МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэ, өмнөх тэргүүн Р.Нямдорж, Д.Данзан болон хөдөлмөрийн баатар Л.Чинбатын талынхан буюу улсын заан Ж.Ганболд тэргүүтэй хүмүүс оролцжээ. Тус хурлаар ээлжит тавдугаар “Их эе”-ийг энэ сарын 18-нд зохион байгуулахаар болж, бэлтгэл ажлыг хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, нөгөө талаас улсын заан Ц.Магалжав, Б.Сайнбаяр нар зэрэг найман хүн хангахаар болов. Тэд тавдугаар “Их эе" хуралд 200 орчим хүн оролцоно гэж тооцоод улсын аварга цолтой бөхчүүдийг шууд оруулахаар тохирчээ.

 

Санал болгох

Дугуйчид Олимпын эрхийн төлөө уралдана

Засмал замын дугуйн 2023 оны Азийн АШТ зургадугаар сарын 7-13-ны өдрүүдэд Тайландын зүүн эрэг дэх Районг хотноо болно

7 өдрийн өмнө
БНХАУ, ОХУ-ын залуучуудын спортын наадам эхэллээ

БНХАУ-ын Биеийн тамир спортын үндэсний газар, Чүнчин хотын захиргаатай хамтран зохион байгуулж буй БНХАУ, Оросын залуучуудын есдүгээр наадам Чүнчин хотоо эхэллээ

9 өдрийн өмнө
ДАШТ: ОУХМ Б.Мишээлт хүрэл медаль хүртэж, түүхэн амжилтын эзэн боллоо

Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдсан боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -67 кг жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хорооны тамирчин, ОУХМ Б.Мишээлт  хүрэл медаль хүртлээ

17 өдрийн өмнө
“Улаанбаатар марафон 2023” олон улсын гүйлтийн тэмцээний бүртгэл эхэллээ

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн

22 өдрийн өмнө