Японы крипто биржүүдийн журам чангарлаа

1.1 зуу
1 жилийн өмнө

Япон улсын санхүүгийн зохицуулах хороо дотоодын биржүүддээ дагаж мөрдөх шинэ журмуудыг гаргаж эхэллээ. Эдгээр шинэ журмууд нь 1 сард Coincheck бирж хакдуулж $532 сая доллартой тэнцэх хэмжээний NEM алдсаны дараагаар боловсруулагдаж эхэлсэн журмууд юм.

Шинэ журмууд нь аль болох хэрэглэгчийн хөрөнгийг хамгаалах зорилготой бөгөөд крипто арилжааны дотоод менежментийн систем хэрхэн ажиллах ёстой тал дээр хэд хэдэн шинэ шаардлага тавьж байна.

Биржүүд нь хэрэглэгч бүрийн дансыг өдөртөө хэд хэдэн удаа шалгаж сэжигтэй үйлдэл хийгдэж байгаа эсэхийг тодорхойлох ёстой, мөн бирж нь өөрийн хөрөнгийг хэрэглэгчдийн хөрөнгөнөөс тусад нь хадгалах ёстой, хадгалж байгаа хөрөнгийг оффлайн хэлбэрээр хадгалах ёстой гэнэ. Мөн AML болон KYC төрлийн шаардлагуудыг улам чангатгаж, заавал ID шалгуулах болон их хэмжээний гүйлгээ хийж байгаа тохиолдолд олон давхар нууц үг заавал шаарддаг болжээ.

Хамгийн сонирхолтой нь энэ журмын хүрээнд нууцлал өндөртэй Dash болон Moneroзэрэг эзэн нь өөрийгөө мэдэгдэлгүйгээр гүйлгээ хийх боломжтой зооснуудыг Японы биржүүд арилжаалах нь хориотой болж байна.

Эх сурвалж: Monbit.mn

Санал болгох

Ой тогтоолтын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны эмэгтэй тамирчин

Ой тогтоолтын спортын 28 жилийн түүхэнд анх удаа чансааг тэргүүлсэн эмэгтэй тамирчин нь дэлхийн аварга, олон улсын их мастер Н.Мөнхшүр тэргүүлж боллоо.

1 сарын өмнө
Манай сурагчид Олон улсын Физикийн 50 дахь олимпиадаас хоёр хүрэл медаль хүртжээ

Израйль Улсын Тель-Авив хотноо болсон Олон улсын Физикийн 50 дахь олимпиад энэ жил 78 орны 364 хүүхэд, 150 гаруй дасгалжуулагч багш оролцлоо.

2 сарын өмнө
Цэнхэр дуулгатнууд багачуудад зориулан “Спорт цогцолбор” шинэчлэн байгуулжээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа манай мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн багийнхан иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Бентью хотын төвд байрлах “Спорт цогцолбор”-ыг сэргээн засварлажээ. Тус  ажлыг энэ сарын 15-22-ны өдрүүдэд гүйцэтгэж, хүлээлгэж өгсөн байна. 

2 сарын өмнө