Ахлах тогоочийн заавраар: Амталж шарсан нугасны толгой, нугасны махан шанзтай банш

7cfb89a5-cdbd-4bd6-a8e2-f5b756f1e1cf,Ахлах тогоочийн заавраар Хишигдалай банш батаа баттөмөр (2).jpg.jpg

"Ахлах тогоочийн заавраар" шоуны энэ удаагийн дугаарт:

Улаан баг - Ахлах тогооч Б.Ариунбилэг, туслах тогооч А.Хишигдалай

Хөх баг - Ахлах тогооч Ж.Саруулбулга, туслах тогооч Д.Баттөмөр нар оролцлоо. 

Оролцогч нарын хийх ёстой хоол " Амталж шарсан нугасны толгой, нугасны махан шанзтай банш" байлаа. /Жор, хийх аргыг доор хавсаргав/


Нэвтрүүлгийг үзэх:


Хоолны жор: Амтлаж шарсан нугасны толгой, нугасны махан шанзтай банш

01c8f502-7512-4b8d-bb19-a13cca274cf9,Ахлах тогоочийн заавраар Хишигдалай банш батаа баттөмөр (1).jpg.jpg

Орц:

Д/Д

Түүхий эдийн нэрс

Хэмжих нэгж

Нэгжийн орц   

1

Нугас

ш

1

2

Нугасны толгой

ш

10

3

Гурил

гр

350

4

Ясны шөл

мл

80

5

Давс

гр

1

6

Хар пвор

гр

1

7

Дайлю

гр

5

8

Хуажу

гр

5

9

Цагаан гаа

гр

20

10

Ногоон сонгино

гр

80

11

Сармис

гр

60

12

Яншуй

гр

50

13

Хоашин сүмс

ц,х

2

14

Шар буурцагны сүмс

мл

20

15

Гүнжидийн тос

мл

40

16

Зордосгоно

гр

5

17

Улаан халуун чинжүү

гр

5

18

Чинцай

гр

100

19

Эрдэнэ шишийн цардуул

ц,х

3

20

Зөгийн бал

гр

20

21

Талстат чихэр

гр

10


Хийх технологи ажилагаа:

Нугасны толгойг угааж цэвэрлээд, ааг амттанаар амтлаж 5-10 хором сэрүүн газар амраана. Баншинд тохируулж гурилан зуурмаг бэлтгэнэ. Хүнсний ногооны шүүсээр зуурч өнгө оруулж болно. Гуяны хэсгийн махыг шулж аваад шанз бэлтгэнэ.Үүнд: чинцай, яншуй, сонгино, сармис хийж давс хар пвороор амтыг тохируулна. Буцалсан халуун усанд ааг амттануудаа хийж 5 хором буцалгаад шүүж авна. Амталж бэлтгэсэн нугасны толгойг халаасан тосонд хөнгөн шараад, битүү тогоонд амтласан устай хийж 15-25 хором битүү жигнэж болгоно. Бэлэн болсон гурилан зуурмагаас 10-15 гр таслан авч шанз хийгээд банш бэлтгэнэ. Чанаж эсвэл шарж болно. Нугасны толгой бэлэн болмогц шүүж аваад сүмсэнд жигнэнэ. Ясны шөлөнд хоашин сүмс, шар буурцаны сүмс ааг амттанууд хийж буцалгаад давсаар амтыг тохируулж, эрдэнэ шишийн цардуулаар өтгөрүүлнэ. Өөрийн сонгосон хүнсний ногоогоор хачир бэлтгэж болно.

 

793abee7-da31-4e22-b3a5-acb8aac40a26,Ахлах тогоочийн заавраар Хишигдалай банш батаа баттөмөр (3).jpg.jpg

fdedbfa8-ff2c-4ffd-bd5a-3b26b8fd6f55,Ахлах тогоочийн заавраар Хишигдалай банш батаа баттөмөр (4).jpg.jpg

be52855c-9df9-46af-adad-9e66ae4a99ff,Ахлах тогоочийн заавраар Хишигдалай банш батаа баттөмөр (5).jpg.jpg

319dd46b-9a6f-4f7e-a02a-61a587841d5a,Ахлах тогоочийн заавраар Хишигдалай банш батаа баттөмөр (6).jpg.jpg

f1e2d9de-de7b-4ab8-84e7-ef6a85272529,Ахлах тогоочийн заавраар Хишигдалай банш батаа баттөмөр (7).jpg.jpg

79cafd3e-a10e-4c7a-a0ee-6f9c6486ce7f,Ахлах тогоочийн заавраар Хишигдалай банш батаа баттөмөр (9).jpg.jpg

a2bf6f29-3335-4882-b0fb-d2ba68dbb32d,Ахлах тогоочийн заавраар Хишигдалай банш батаа баттөмөр (10).jpg.jpg

6a41ca2a-e438-4b0d-b69a-7c6eb2ac4c34,Ахлах тогоочийн заавраар Хишигдалай банш батаа баттөмөр (11).jpg.jpg

aebae37a-b1d9-46fb-aae3-28335b62f279,Ахлах тогоочийн заавраар Хишигдалай банш батаа баттөмөр (12).jpg.jpg

c187f8d2-0389-47ed-a38b-dfabd6d71e61,Ахлах тогоочийн заавраар Хишигдалай банш батаа баттөмөр (13).jpg.jpg

0e3205ae-c48b-47e1-b810-b75a57cefe99,Ахлах тогоочийн заавраар Хишигдалай банш батаа баттөмөр (14).jpg.jpg

d5cebd69-403d-4546-b9be-9d0d225fd1f3,Ахлах тогоочийн заавраар Хишигдалай банш батаа баттөмөр (15).jpg.jpg

Санал болгох

Ахлах тогоочийн заавраар: Нарийн боов

Саванд ус, цөцгийн тос, давс хийж буцалгана. Савтай шингэнийг галаас түр холдуулж, гурил нэмж нэгэн жигд бие бүтэцтэй болтол нь модон хутгуураар хурдан хүчтэй хутгана.

1 жилийн өмнө
Ахлах тогоочийн заавраар: Г.Оюунцэцэг VS Э.Сэлэнгэ

Гурилыг шигшиж бэлдэнэ. Орц найрлагын дагуу уусмал бэлтгээд шигшсэн гурилаар зуурмаг бэлтгэнэ. Зуурмагаа дулаан газар болон босголтын шүүгээнд амрааж хөөлгөнө.

1 жилийн өмнө
Ахлах тогоочийн заавраар: Шарсан төмстэй, бүрж шарсан загас

Сонгож авсан загасанд анхны боловсруулалт хийж цул мах гаргаж авна.

1 жилийн өмнө
Ахлах тогоочийн заавраар: Цацагт хяруулын махан ороомог

Цацагт хяруулын маханд анхны боловсруулалт хийнэ. Шулж авсан цээжны махны гадна шүүсийг цаасан болон даавуун алчуураар шингээж авна.

1 жилийн өмнө