Энэ онд иргэдэд 8600 гаруй га газрыг үнэгүй өмчлүүлнэ

19
3
1 жилийн өмнө

Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн “Иргэдэд 2018 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг батлав.

Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 8605 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 30 га газрыг аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр санал ирүүлсэн байна. Аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх 30 га газрын найман хувийг төмс, хүнсний ногоо тарих, 92 хувийг газар тариалангаас бусад зориулалтаар олгох юм.

Энэ онд улсын хэмжээнд үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн 8605 га газрын 21 хувийг одоо эзэмшиж байгаа хашааны газар, 72 хувийг шинээр өмчлүүлэх, долоон хувийг улсын чанартай авто замын дагуу өмчлүүлэх газар эзэлж байна.

Өнгөрсөн онд 32 мянга гаруй иргэнд 3443 га газрыг өмчлүүлжээ.

Санал болгох

Шилийн богдод гал түймэр тавьсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна

Шилийн богд уулын хойд энгэр хэсэгт уртаашаа 800 м, өргөн нь 400 м газар талбайд суулгасан таримал мод, өвс шатаж, их хэмжээний хохирол амслаа.

7 цагийн өмнө
Өмнөговь аймаг ажилдаа ДУГУЙГААР ирсэн ажилчдаа УРАМШУУЛНА

"Эко Өмнөговь" төслийн хүрээнд “Автомашинаас татгалзья-ажилдаа дугуйгаар явья” уриатай аяныг зохион байгуулна.

1 өдрийн өмнө
Дөрвөн суманд гарсан түймрийг унтраахаар 300 гаруй хүн ажиллаж байна

Он гарсаар 2.9 мянган га талбай түймэрт өртөж шатжээ

7 өдрийн өмнө