Доржсүрэнгийн Болдбаатар
Хятад судлаач, орчуулагч

Дэн Сяо Пингийн төр барих ухаан

1
2018 оны 5 сарын 212018-05-21

Дэн Сяо Пин улс төрийн тавцан дээрээс гурван удаа унаж гурван удаа гарч ирж байсан ховор түүхтэй нэгэн. Түүнийг буухаар улс орон уруудаад гараад ирэхээр сэргээд ирдэг байсан нь сонин. Соёлын хувьсгалын ид үед буюу түүнийг 1974 онд хоёрдахь удаа буцаан өндөр албанд томилоход ердөө есөн сар хүрэхгүй хугацаанд улс орны эдийн засаг 1,2 хувиар өсөж байсан байдаг юм. Нэг их өндөр боловсролтой байгаагүй тэрбээр хэнийг хаана тавихаа мэддэг нь улс төрч хүний гол чадвар юм л даа.

Гуравдахь удаагаа буучихаад 68 настай тэрбээр хойд ээж, даралт өндөртэй эхнэр хоёрыгоо аваад Зянсу мужид цөллөгөнд байсан. Мань мэт шигүүд нь бол амьдрал дууслаа гэж бодохоороо доо. Гэтэл тэр слесарийн найман цагийн ажлаа амжуулчихаад орой болгон хятад өвгөчүүлийн заншлаар хашаандаа тарьсан ногоо цагаагаа услаж бордоно. Тэгээд орой наймаас шөнийн хоёр цаг хүртэл ном уншин суудаг байжээ. Маргааш нь найман цаг хүртэл хашаандаа алхангаа уншсан номоо бодож алхдаг байсан байгаа юм. Бодвол бас улс орноо хэрхин өөд татах тухай боддог байсан байлгүй.

Тэгээд "Чулуу тэмтэрч гол гатлахуй", "Улсыг засах жараахай шарахаас амархан", "Хүр хорхой ялмын модыг идэхүй", "Муур хар цагаан байх хамаагүй. Хулгана барьж чаддаг л бол тэр сайн муур" гэх зэрэг алдартай онолуудаа гаргажээ. 
-Чулуу тэмтэрч гол гатлах гэдэг нь Хятад шиг том гүрэн хүн төрөлхитний туулж ирсэн зөв зам мөр болох зах зээлийн тогтолцоо руу орох ёстой. Гэхдээ голын шавартай хэсгээр биш хайргатай хэсгээр гатлах ёстой гэдэг онол юм.

-Улсыг засах жараахай шарах амархан гэдэг онолыг бүр Лаозы Богд дэвшүүлсэн л дээ. Тэрийг орчин үед зөв зүйтэй хэрэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл улсын удирдагчид хэрэгтэй гол зүйлсийн судсыг олж барих хэрэгтэй. Түүнээс биш хогийн цэг дээр давхиж очоод уриа лоозон хашгирах албагүй гэдэг энгийн логик л доо.

-Хүр хорхой гэж жижигхэн хорхой алгын чинээ том ялмын модтой харьцуулахад бөөсөн чинээ жижиг боловч мэрсээр байгаад өөрөө ч томроод навчаа дуусгадаг аж. Тэрэн шиг том улс гүрнийг нэг захаас нь бодлоготой хөгжүүлэх хэрэгтэй гэсэн нарийн ухаан бөлгөө.

-Хар цагаан муурын онол нь бол ард түмнийгээ л сайхан амьдруулж байвал ямар -измтэй байх нь хамаагүй гэсэн бодлого юм.

Одоо тэр дагуу буюу Дэн Сяо Пингийн дээр дэвшүүлсэн бодлогын дагуу Хятад улс хэрхин хөгжиж байгааг бид бүхэн харж байна. Дэн Сяо Пингийн амьдралын сүүлчийн жилүүдийг харахад сайхан хоол идэж хааяа нэг Маотайгаа шимчихээд үе тэнгийн хэдэн өвгөчүүдтэй "Бридж" нэрт тоглоом наадан суудаг байсан байгаа юм. Тэгэхдээ хэнийг хаана тавьбал улс оронд хэрэгтэйг маш сайн мэддэг байсан гэдэг. Ер нь Дэн Сяо Пин амьд сэрүүн ахуйдаа дэд сайдаас дээш албан тушаалтны томилгоог хөшигний цаанаас шийддэг байжээ. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ. . . . . . .

Санал болгох

Улаанбаатарт нэвтрүүлэх дүүжин тээврийн бодит түүх

Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэдэг. Арваад жилийн өмнө Таванбогдынхон приус автомашин оруулж ирэхэд “Хөдөө унаж яваад зай нь дуусчихвал ёстой баларна. Бороотойд унавал аянганд ниргүүлж мэднэ. Богино холболт үүсээд машин дотроо цахилгаанд цохиулна” гээд их ч шуугиж, шүүмжилж байв даа. Өнөөдөр хар, приус 10, 20, 30, 40, 41 маркаараа хаа сайгүй. Шатахуунд хэмнэлттэй, сэлбэг хямд приус машин Улаанбаатарт нүд үзүүрлэгдэм олширчээ. Хүмүүс одоо бүр Ниссан Лийфээс ч уйдаж, Тесла авах талаар мөрөөдөж байна. Харин өнөөдөр дүүжин тээврийг болохгүй, бүтэхгүй мэтээр шүүмжилж байна.

1 өдрийн өмнө
Нууцад хамаарах тусгай санал ба Өршөөлийн хууль

Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 100 жил ирэх онд тохионо. Ойгоор Өршөөлийн хууль гаргахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үгүйсгээгүй ч авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөхгүй гэдгээ манай сайтад ярилцлага өгөхдөө зарласан. Эрх барьж байгаа МАН-аас олон хүн хууль хяналтын байгууллагад шалгагдаж, зарим нь шоронгийн хаалга татаад байна. Үүнээс дуулиантай нь ЖДҮХС-аас олон зуун саяар, тэрбумаар нь арын хаалгаар мөнгө тоншсон хэргүүд. Өөрөөр хэлбэл, ЖДҮчдэд холбогдох хэрэг өршөөлд хамрагдахгүй нь тодорхой болсон.

8 өдрийн өмнө
17-р зуунд испани, англи, франц хэлээр гарсан Чингис хааны хайр сэтгэлийн тухай роман

Марта Вашингтоны барьж асан номыг сурвалжилсан тэмдэглэл

13 өдрийн өмнө
Зуун арван жилийн өмнө “Монголын сонин бичиг”-ээс сануулсан  “зөөлнөөр улируулах арга”

1909 оноос хэвлэгдсэн “Монголын сонин бичиг” дөрөвдэх засаглалын үүргээ амжилттай гүйцэтгэж, Сандоо амбаны үйл хэрэг, үг хэл, гаргасан тушаал сэлтийг нэгд нэгэнгүй сурвалжлан шүүмжилж, олонд таниулж байсан тухай миний бие өмнө нэг өгүүлэл бичсэн билээ.

2 сарын өмнө