Зэвсэгт хүчний Соёмбо сонин
Монгол Улсын Зэвсэгт хүчний сонин

Монголын энхийг сахиулагчид Суданы таван иргэний амь насыг аварлаа

2018 оны 5 сарын 212018-05-21

БНӨСУ-д энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний долоодугаар ээлжийн батальоноос манай сурвалжлагч, ахлах дэслэгч Э.Очхүү мэдээ ирүүллээ.

Мэдээлэлд "БНӨСУ-ын Бентью хотод байрлах дотоодын дүрвэгсдийн хуаранд 120 гаруй мянган хүн байгаагаас 80 хувийг нь хүүхэд, эмэгтэйчүүд эзэлж байна. Хүүхэд, эмэгтэйчүүд дүрвэгсдийн хуарангийн ойролцоох газруудаас модны нүүрс бэлтгэн худалдаалах, ногоо тарих зэргээр амьжиргаагаа залгуулдаг. Гэтэл энэ сарын 11-нд зэвсэгт этгээдүүд таван эмэгтэйг хүч хэрэглэн авч явсан талаар мэдээллийг орон нутгийн иргэд дотоодын дүрвэгсдийн хуаранд үүрэг гүйцэтгэж байсан НҮБ-ын цагдаагийн офицерт ирүүлсэн байдаг. Улмаар НҮБ-ын Цагдаагийн ажиллагааны төвөөс хурандаа Д.Энхбаатар захирагчтай Мотобуудлагын VII ээлжийн батальоноос дэмжлэг хүссэний дагуу томилогдсон шуурхай бүлэг “Самнан хайх ажиллагаа” зохион байгуулж, гэмт этгээдүүдийг шуурхай илрүүлж, иргэдийг барьцаалах оролдлогыг таслан зогсоолоо. 

Шуурхай бүлгийн бие бүрэлдэхүүн зэвсэгт этгээдүүдээс аварсан эмэгтэйчүүдийг хамгаалан дотоодын дүрвэгсдийн хуаранд ирэх үед орон нутгийн иргэд, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд, НҮБ-ын цэрэг, цагдаагийн алба хаагчид угтан авч баяр хүргэсэн юм. Мөн Монголын цэргийн багийн байрлах Юнити мужид суух НҮБ-ын UNMISS ажиллагааны зохицуулагч хатагтай Хироко Хирахара болон олон улсын хүний эрхийн байгууллагуудаас дээрх үйл явдалтай холбогдуулан Монголын цэргийн алба хаагчдад талархалын захидал ирүүлээд байна" гэжээ. Дэлхийн халуун цэгийн нэг болох Өмнөд Суданд монгол цэргүүд үүргээ нэр төртэй биелүүлж, даян дэлхийн энх тайваны төлөөх ариун үйлсэд Монгол Улс, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөж, монгол хүний хүнлэг тусч, сэтгэлийг дуурсгасаар байна. 

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Санал болгох

Нобелийн шагнал гардууллаа

Жил бүрийн энэ өдөр Стокгольм хотод Нобелийн шагнал гардуулах ёслол болдог

5 цагийн өмнө
Оросууд Умард туйлд 1.75 их наяд рублийн хөрөнгө оруулна

Орос улс 2020 оноос эхэлж, умард туйлыг хөгжүүлэх стратеги хэрэгжүүлсэн бөгөөд 766 төслийн хөрөнгө оруулалт татаж, нийт хөрөнгө оруулалт нь 1.75 их наяд рубль буюу 19 тэрбум ам долларт хүрч, 40 мянган ажлын байр бий болголоо

3 өдрийн өмнө
Португалийн метроны шугамд Хятад галт тэрэг явж эхэллээ

Хятадын CRRC Tangshan компанийн үйлдвэрлэсэн метроны галт тэрэг Португалийн Порто хотын төв дэх Триндаде буудлаас хөдөллөө

4 өдрийн өмнө
БНХАУ дөрөв дэх АЦС-аа ашиглалтад орууллаа

Энэ станц Хятад улсын бие дааж бүтээсэн, оюуны өмчийн эрхтэй үндэсний хэмжээний шинжлэх ухаан, технологийн том төслийн ололт юм.

5 өдрийн өмнө