Ногоон бүсийн хөхтөн амьтдын тоо толгой нэмэгджээ

12
1 жилийн өмнө

Нийслэлийн Байгаль орчны газраас ногоон бүсийн нутаг дэвсгэрийн хөхтөн амьтдын тоо толгойд мониторинг хийхэд Засгийн газраас тогтоосон ховор амьтны жагсаалтад орсон халиун буга 19.5 хувиар, нэн ховор амьтны жагсаалтад орсон баданга хүдэр 40 хувиар, бор гөрөөс 15 хувиар тус тус өсчээ. Амьтны тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар харьяалах нутаг дэвсгэртээ 5 жил тутам тооллого явуулдаг. Одоогоор нийслэлийн нутаг дэвсгэрт 51 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдээд байна. Хөхтөн амьтдын тоо толгойн өсөлтөд биотехникийн арга хэмжээг тогтмол явуулж буй, байгаль хамгаалагчдын хяналтын техник тоног төхөөрөмж сайжирсан, хууль бус ангийн эсрэг эргүүл шалгалтын ажил идэвхжсэнтэй болон гэмтэж бэртсэн амьтдыг мэдээлэх, хамгаалахад иргэдийн оролцоо нэмэгдсэнтэй холбоотой хэмээн үзэж байгаа юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Санал болгох

Энэ зун нийслэлийн ногоон бүсэд хүүхдийн 20 зуслан үйл ажиллагаа явуулна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Монголын үндэсний зуслангуудын холбоо” ТББ-тай хамтран “Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг энэ сарын 23-25-ны өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн “А” байрны сургалтын танхимд зохион байгуулж байна.

3 өдрийн өмнө
Зүй бусаар хорогдсон малын махыг худалдаалсан  байж болзошгүй

Үхсэн малынх байж болзошгүй их хэмжээний махыг цехэд шулж байсныг илрүүллээ.

3 өдрийн өмнө