Ядууралтай тэмцэхэд төр хувийн хэвшлийн харилцаа чухал

2018 оны 5 сарын 302018-05-30

Бид мөнхийн хоёр хөрштэй хэмээн ярьсаар, цэц булаалдсаар яг үнэндээ бол суурин дээрээ хий эргэж, шороо самарсаар үлдэж мэдэхээр болжээ. Учир нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны чуулганд илгээсэн илгээлтдээ “Зургаан жилийн дотор ядуурлын төвшинг хоёр дахин бууруулах” зорилтыг дэвшүүлсэн. Харин БНХАУ-ын дарга Си Жинпин 2020 он гэхэд 1.4 тэрбум ард иргэдийнхээ 65 хувийг ядуурлаас бүрэн ангижруулсан байна гэдгээ зарласан. Гэтэл бид...

БНХАУ-ын дарга Си Жиньпин 2014 онд Монгол Улсад айлчлал хийх үеэрээ ирэх таван жилийн дотор Монголын 250 сэтгүүлчийг Хятад улсад айлчлахыг урьсан байдаг. Энэ хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны урилгаар Монголын 50 сэтгүүлчийн анхны аялал 2015 онд Ялалтын баярын хүрээнд зохион байгуулагдаж, БНХАУ, хуучин ЗХУ-ын дайчдын дурсгалын цогцолбортой танилцсан. Харин дараагийн баг “Ногоон хөгжил” сэдвийн хүрээнд байгальд ээлтэй, ногоон хөгжлийн бодлоготой танилцсан. Өнгөрсөн жилийн хувьд “БНХАУ-ын инновацийн хөгжилд анхаарлаа хандуулъя” сэдвийн хүрээнд айлчилсан. Мэдээж тухай бүр хэвлэл мэдээллийн байгууллагынхан, сэтгүүлчид явсан газрын сонин, сайхныг ирсэн даруйдаа олон нийтийн хүртээл болгосоор ирсэн. Энэ нь мэдээж БНХАУ-ын хөгжил ямар шатанд байгаа болон түүнийг нь эх орныхоо хөрсөнд хэрхэн нутагшуулж болох бол гэсэн зорилгыг агуулсаар байдаг. 
Энэ удаагийн айчлалын багийнхан "Ядууралтай тэмцэх, ядуурлыг бууруулах" сэдвийн хүрээнд БНХАУ-даа хөгжил хийгээд, эдийн засгийн байдлаараа нэлээд хоцрогдож яваа хоёр мужийг зорьсон юм. 
Бид гайхаж, Бээжин хөгжсөөр байх уу 
Эхлээд сэтгүүлчдийн баг Бээжин хотноо Төрийн зөвлөлийн Ядуурлыг бууруулах агентлагт зочилсон. Тус агентлагийн хувьд Төрийн зөвлөлийнхөө дэргэд 1986 онд байгуулдсан. Түүнээс хойш ядуурлыг бууруулах урт хугацааны бодлогыг хэрэгжүүлсэн бөгөөд тав, таван жилийн хугацаатай нарийвчилсан төлөвлөгөөгөө баталдаг тухай уулзалтад оролцогчид хэлж байлаа. 
Хятад улс сүүлийн 40 жилийн хугацаанд нийтдээ 89 сая иргэнээ ядуурлаас гаргажээ. Зөвхөн сүүлийн таван жил /2012-2017он/-д 69 сая иргэнийг ядуурлаас гаргасан байна. Энэ нь жилд ойролцоогоор 13 сая, өдөрт 35 мянган иргэнийг чинээлэг дундаж давхрагын эгнээд шилжүүлж байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар Хятадад 30 сая гаруй иргэн ядуу амьдарч байгаа. Гэхдээ тэднийг ирэх хоёр жилд дундаж давхрага руу шилжүүлэх зорилгын төлөө бодлогоо аль хэдийн тодорохойлчихоод, хэрэгжүүлээд эхэлчихсэн явна. 



Тус улсын хувьд ард иргэдээ богино хугацаанд ядуурлаас ангижруулах бодлого, шийдлийг онцолвол: 1. Ядуурлаас ангижрах бодлогын хүрээнд Хятад улс бүх ард түмнийхээ газар эзэмших эрхийг нээлттэй болгосон байна. Ингэснээр иргэд нь газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор газар авах боломж нээгдсэн аж. Хятадын ард иргэд эзэмшлийн газартаа тариалалт, мал аж ахуйг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж, тогтмол орлогын эх үүсвэртэй болгох зорилготой юм байна. Тогтмол орлоготой болсноор ядуурлаас ангижраад эргээд ядуу амьдрал руу шилжихгүй байх боломжтой гэж бодлого тодорхойлогчид нь үзжээ. 2. Хятадын дарга Си Зиньпин хамгийн их ядууралтай байгаа 23 мужийн дарга болон Коммунист намын түр хороотой ядуурлыг бууруулах гэрээ байгуулсан байна. Ядууралтай бүс нутгийг нарийвчлан тогтоож, тухайн бүс нутгийн давуу тал, онцлогт нь тулгуурласан эдийн засгийг тэтгэх, хүн ардын орлогыг нэмэх, ядуурлыг бууруулах тусгай бодлогыг хэрэгжүүлж байгаа аж. Хамгийн түрүүнд, тухайн муж, тосгонд ямар хүмүүс ядуу амьдарч байгааг тогтоож, нэгдсэн системд оруулна. Дараа нь түүнд чиглэсэн бодлого боловсруулж, хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг бүх талаар дэмжин ажилладаг аж. Мужийн дарга нарт өгсөн үүрэг даалгавар биелж байгаа эсэхэд хяналт тавьж, хугацаандаа биелээгүй бол сануулга өгч, цаашлаад зарим тосгоны намын үүрийн дарга нарын ажлыг иргэдээр дүгнүүлж, муу оноо авсан даргад нарыг ажлаас нь чөлөөлөх, намын албан тушаалыг нь хураан авах хүртэл арга хэмжээ авдаг байна. 3. Зөвхөн халамжаар тэтгэх биш, нээн хөгжүүлэх бодлого Хятад улс ядуу амьдарч байгаа иргэдэд сар бүр бэлэн мөнгөний тэтгэмж олгохыг илүүд үздэггүй юм байна. Тодруулбал, яруурлыг бууруулахдаа ядуу иргэдийг зөвхөн тэтгэх биш, иргэдээ нээн хөгжүүлэх бодлого баримталж байна. Энэ нь тэтгэмж өгөхөөс илүүтэйгээр тухайн ядуу өрх, иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, өөрсдийнх нь чадварыг дайчилж тогтмол ажилттай болгодог. Түүнчлэн Хятадад хөгжлөөрөө тэргүүлж буй бүсийнхэн нь баруун хойд хөгжөөгүй бүсээ тэтгэж, хүн арддаа туршлага солилцох замаар ядуурлыг бууруулж байна. Хятадын төрөөс халамжийн хавтгайруулсан тэтгэмж олгохоос илүү ядууралтай онцгой бүсүүдийг тогтоож, түүн рүүгээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, жишиг болгожээ. Өнөөдрийн байдлаар Хятадын төрөөс хоёр хэлбэрийн халамж олгодог байна. Нэгд, тухайн муж, тосгонд тогтоосон өрхийн орлогын баталгаажсан төвшингөөс доогуур орлоготой байгаа өрхөд үлдэгдлийг нь нөхөн олгох тэтгэмжийг сар бүр олгодог байна. Тодруулбал, тухайн тосгоны баталгаажсан орлого 3000 юань бол сарын 2000 юанийн орлоготой өрхөд сард 1000 юанийг нэмж, тэтгэмж хэлбэрээр олгодог байна. Энэ төрлийн тэтгэмжийг сард ойролцоогоор 50 сая иргэнд олгодог аж. Хоёрт, 2011 оноос хойш 60-аас дээш насны тэтгэврийн насны ард иргэдэд сар бүр 80 юанийн тэтгэмжийг тэтгэвэр дээр нь нэмж олгодог болсон байна. 4. Хөдөлмөрийн бүтээмжийг дэмжсэн хүүгүй зээл Ядуурлаас гаргаж дундаж давхрагын эгнээд шилжүүлсэн иргэдийг байнгын ажилтай байлгах, орлогын эх үүсвэрийг дэмжих үүднээс гурван жилийн хугацаатай 50 мянган юанийн зээлийг ямар ч хүү төлөхгүйгээр олгодог байна. Иргэдээ байнгын ажил, орлоготой байлгах төсөл хөтөлбөрийг дэмжсэнээр эргээд ядуу бүлэгт шилжихгүй гэж үзэж байгаа аж. Түүнчлэн иргэдийн боловсрол, эрүүл мэндийн мэдлэгт анхаарч, өөрийнхөө аж ахуйг авч явах сэтгэхүйг суулгахыг зорьж ажиллаж байгаа аж. 5. Компанийн нийгмийн хариуцлага ба ядуурлыг бууруулах бодлого Дотооддоо болон дэлхийд нөлөө бүхий үйл ажиллагаа явуулдаг томоохон компани, группууд нь Хятадын төрийн зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврын дагуу ядуурлыг бууруулах бодлогод чухал нөлөө үзүүлэн ажилладаг аж. Томоохон групп компаниуд бие даан муж, тосгоныг хамарсан ядуурлыг бууруулах бодлогыг хэрэгжүүлж байна. Нөгөө талаас өөрсдийнхөө нийгмийн хариуцлагын хүрээнд ядуурлыг бууруулах бодлогыг хөхиүлэн дэмжиж ажилладаг байна.

Эх сурвалж:

Санал болгох

"Бахархалгүй" Монгол

Дахин нэг аавын хүү эх орныхоо манаанд яваад эргэж ирсэнгүй.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

1 сарын өмнө
Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

3 сарын өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

5 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

6 сарын өмнө