Эд зүйлсээ солилцох өдөрлөг болно

27
2
1 жилийн өмнө

Хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, үнэ төлбөргүй бусдад хандивлах “Өгөөмөр өдөр” өдөрлөг энэ Бямба гарагт болох гэж байна. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, багасгах, бууруулах, дахин ашиглахад иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой энэ өдөрлөг нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулагдана. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр, ахлах мэргэжилтэн С.Аригуун, “Хоггүй монгол” ТББ-ын тэргүүн М.Бүжинлхам, “Одонтой ээжүүд” группын төлөөлөл А.Мягмардолжин нар мэдээлэл хийлээ. Өдөрлөгийн хүрээнд өөрийн хэрэглэхгүй хувцас гутал, цахилгаан бараа, ном сэтгүүл, гэр ахуйн хэрэгсэл, цүнх, гоёл чимэглэл, хүүхдийн тоглоом хэрэгслүүдийг бусдад худалдах, бэлэглэж болох юм. Өдөрлөг бямба гарагийн 11:00-17:00 цагийн хооронд дүүрэг бүрт доорх байршлуудад зохион байгуулагдана гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээллийн олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Баянзүрх дүүрэг - 55-р дунд сургуулийн талбайд
  • Баянгол дүүрэг - Байгаль эх цогцолборт

/Ачлал их дэлгүүрийн зүүн талд/

  • Сонгинохайрхан дүүрэг - СХД-ийн ЗДТГ-ийн өмнөх талбайд
  • Сүхбаатар дүүрэг - Монгол 3-р дунд сургуулийн талбайд
  • Хан-Уул дүүрэг - Ажилчны алдар талбайд /19-ийн автобусны буудал/
  • Чингэлтэй дүүрэг - Барилгачдын талбайд
  • Багануур дүүрэг - Нацагдоржийн талбайд
  • Багахангай дүүрэг - БХД-и өмнөх талбайд
  • Налайх дүүрэг - Налайх дүүргийн соёлын ордны 2 давхарт

Санал болгох

Энэ зун нийслэлийн ногоон бүсэд хүүхдийн 20 зуслан үйл ажиллагаа явуулна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Монголын үндэсний зуслангуудын холбоо” ТББ-тай хамтран “Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг энэ сарын 23-25-ны өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн “А” байрны сургалтын танхимд зохион байгуулж байна.

3 өдрийн өмнө
Зүй бусаар хорогдсон малын махыг худалдаалсан  байж болзошгүй

Үхсэн малынх байж болзошгүй их хэмжээний махыг цехэд шулж байсныг илрүүллээ.

3 өдрийн өмнө