Ахлах тогоочийн заавраар: Франц аргаар бэлтгэсэн хавч

da6f0732-4fc9-464b-9c7d-e875e65a24d2,ахлах тогоочийн заавраар Ганбаяр Цогтбаяр цогтоо Ганбаа 8 (1).jpg.jpg

"Ахлах тогоочийн заавраар" шоуны энэ удаагийн дугаарт:

Хөх баг - Ахлах тогооч Г.Мөнгөндолгио, туслах тогоочоор жүжигчин Ганбаа буюу Ц.Ганбаяр,

Улаан баг- Ахлах тогооч Б.Дэлгэр, туслах тогоочоор жшүжигчин Цогтоо буюу У.Цогтбаяр нар оролцлоо. 

Оролцогч нарын хийх ёстой хоол "Франц аргаар бэлтгэсэн хавч" байлаа. /Жор, хийх аргыг доор хавсаргав/


Нэвтрүүлгийг шууд үзэх:


Хоолны жор:

dd488455-02da-465c-95f8-0f8218bee994,ахлах тогоочийн заавраар Ганбаяр Цогтбаяр цогтоо Ганбаа 8 (2).jpg.jpg

ca67499b-5581-439c-b840-979ff73c1cf8,ахлах тогоочийн заавраар Ганбаяр Цогтбаяр цогтоо Ганбаа 8 (3).jpg.jpg

03368f6e-37ff-4e00-a22d-fecc6a87689e,ахлах тогоочийн заавраар Ганбаяр Цогтбаяр цогтоо Ганбаа 8 (4).jpg.jpg


Хоол хийх арга:

Шинэхэн хавч сонгож авна.  Зөөлөн  алчуураар цээжний хэсгээс барьж толгойн дунд хутга зоож амийг нь таслана. Ингээд хэсэг хугацаанд алчуураар бүтээж орхино. Үүний дараа толгойны арын хэсгээр салгаж аваад, толгойны хөндийг угааж цэвэрлэнэ. Цээжний хэсгийг дээд талаар нь уртын дагуу зүсэлт хийж махыг гаргаж давс, хар пвороор амтлана. Өнгөн хэсэгт чидуны тос түрхээд, шарах шүүгээнд 10-15 хором битүү жигнэнэ. Бэлэн болмогц нимбэгний шүүс болон бэлтгэсэн сүмсийг дээрээс нь асгаж, бяслаг үрээд салмандрт 1-2 хором шарна.

Сүмс бэлтгэх:

Сонгино, сармисаа хярж хэрчинэ. Базил навчийг жижиглэн хэрчинэ. Ингээд халаасан цөцгийн тосонд хуураад, бяслагаа хийж зөөлөн галаар халаагаад, базил навчаа нэмж давс, хар пвороор амтыг тохируулна. Төрөл бүрийн хүнсний ногоогоор хачирлаж болно. Бэлтгэсэн сүмсээ дагуулан олгоно.

 

Санал болгох

Ахлах тогоочийн заавраар: Нарийн боов

Саванд ус, цөцгийн тос, давс хийж буцалгана. Савтай шингэнийг галаас түр холдуулж, гурил нэмж нэгэн жигд бие бүтэцтэй болтол нь модон хутгуураар хурдан хүчтэй хутгана.

1 жилийн өмнө
Ахлах тогоочийн заавраар: Г.Оюунцэцэг VS Э.Сэлэнгэ

Гурилыг шигшиж бэлдэнэ. Орц найрлагын дагуу уусмал бэлтгээд шигшсэн гурилаар зуурмаг бэлтгэнэ. Зуурмагаа дулаан газар болон босголтын шүүгээнд амрааж хөөлгөнө.

1 жилийн өмнө
Ахлах тогоочийн заавраар: Шарсан төмстэй, бүрж шарсан загас

Сонгож авсан загасанд анхны боловсруулалт хийж цул мах гаргаж авна.

1 жилийн өмнө
Ахлах тогоочийн заавраар: Цацагт хяруулын махан ороомог

Цацагт хяруулын маханд анхны боловсруулалт хийнэ. Шулж авсан цээжны махны гадна шүүсийг цаасан болон даавуун алчуураар шингээж авна.

1 жилийн өмнө