Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг тогтмол хангахын төлөө Азийн орнууд санаачилгатай ажиллаж байна

2018 оны 6 сарын 112018-06-11

“Азийн сүү үйлдвэрлэл” индэрийн удирдах зөвлөл, үндэсний зохицуулагч нарын уулзалт Монгол Улсад анх удаа 2018 оны 6 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд болж байна.

Уулзалтыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, Сүүний нэгдсэн холбоо, Глобал коммунитс ОУБ, Монголын хүнсчдийн холбоо, Тайландын Вант Улсын Сүүний үхрийн аж ахуйг дэмжих байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм.

"Азийн сүү үйлдвэрлэл" мэдээллийн олон талт оролцогч нарын индэр-санаачилгыг сүүний салбарыг тогтвортой хөгжүүлэх зорилгоор анх 2016 онд гаргасан. Уг санаачилгад Афганистан, Бангладеш, Бутан, Хятад, Энэтхэг, Индонез, Монгол, Мьянмар, Непал, Филиппин, Шри Ланка, Тайланд, Вьетнам зэрэг 13 орон нэгдсэн. Энэ удаагийн уулзалтаар гишүүн орнуудад сүүний салбарын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, ойрын, дунд болон урт хугацааны үйл ажиллагааны зорилт, стратегиа хэлэлцэж байна.

Ази тивийн хувьд дэлхийн сүүний хэрэгцээний 40 хувийг үйлдвэрлэдэг. Тэр дундаа Энэтхэг улс дангаараа 10 хувийг хангадаг. Жил ирэх тусам сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Тиймээс дэлхийн сүүний хэрэглээг тогтмол, тасралтгүй хангах, 2025 он гэхэд 75 сая литр сүү нийлүүлэх зорилтыг “Азийн сүү үйлдвэрлэл” индэр-санаачилгын гишүүн орнууд зорьж байна гэдгээ НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн бүсийн төвийн ахлах мэргэжилтэн Винод Ахужа хэллээ.

Өнөөдөр манай улсын хэмжээнд жилд 900 орчим сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай 200 орчим үйлдвэр, цех үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл эдгээр үйлдвэр суурилагдсан хүчин чадлынхаа дөнгөж 10 хувийг ашиглаж, жилд 80 орчим сая литр сүү боловсруулж, 4000 тонн хуурай сүү импортоор авч байна. Бид хүчин чадлаа бүрэн ашигласан тохиолдолд Монгол Улсын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй экспортлох боломж бүрдэнэ. Одоогийн гол шийдвэрлэх асуудал бол фермерийн аж ахуйг хөгжүүлэх, малын тэжээл тариалах явдал. Энэ ч үүднээс газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, “Мах, сүүний анхдугаар аян”-ыг өрнүүлснээр орон нутагт боловсруулах үйлдвэр байгуулах боломж бүрдсэн гэдгийг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох онцоллоо.

“Азийн сүү үйлдвэрлэл” индэрийн удирдах зөвлөл, үндэсний зохицуулагч нарын уулзалтад 13 орны сүүний салбарын төлөөлөгчид, Монголын фермер, боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчид, эрдэмтэн судлаач, төрийн болон төрийн бус байгууллагынхан оролцож байна.

Төлөөлөгчид бүлэг, бүлгээрээ хэлэлцсэний үндсэн дээр Азийн сүүний салбарын хөгжлийн стратегийг тодорхойлж, цаашид мэдлэг, мэдээллээ тогтмол солилцох, туршлагаа хуваалцах, сүүний салбарын бодлогод өөрсдийн санал санаачилгыг тусгаж байх нь зүйтэй гэсэн нэгдсэн байр сууринд хүрлээ.

Уулзалтын үеэр Сүү ХК, АПУ Дэйри ХХК, Витафит Импекс ХХК зэрэг үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн гарсан төдийгүй Монгол орны сүү боловсруулах үйлдвэрийн асуудлуудыг АПУ-Дэйри ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхбилэг дэвшүүлэн тавьсан.

Төлөөлөгчид маргааш буюу 6 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын фермер Д.Жингүүн, Тайшир-Өргөө ХХК-ийн ферм, АПУ-Дэйри ХХК-ийн сүү боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай тус тус танилцах юм.

Санал болгох

Т.Бадрахбаяр: Монголчууд хийж чадах ажилд монголчуудаа л ажиллуулах бодлого барьж байна

Шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс сэргийлж, дэлхийн орнууд гадаадаас ажиллах хүч авахаа багасгаж байгаа. Манай улсын тухайд өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд гадаадаас тодорхой хугацаанд ажиллах хүч оруулахгүй байх шийдвэр гаргасан.

1 өдрийн өмнө
Засгийн газрын нөөц сан, Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтаар нь зарцуулахгүй бол гэмт хэрэг

Дэлхий нийтэд шинэ төрлийн коронавирус дэгдэж, олон нийтийг хөл хорионд байлгах онцгой нөхцөл шаардлага үүсээд байна. Манай улс цар тахлаас сэргийлэх ажилд Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөс санхүүжилт гаргаж байгаа. Засгийн газрын нөөц сан болон Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалттай холбоотой сэдвээр бид АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүтэй ярилцлаа.

3 өдрийн өмнө
С.Эрдэнэ: МАН хандив авахгүй гэдэг нь иргэдийн татварын мөнгөөр сонгуульд оролцоно гэж зарласантай ижил

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

2 сарын өмнө
С.Баясгалан: 2050 он гэхэд аялал жуулчлал, уул уурхайн экспортын орлого тэнцэнэ

Монгол Улсын Хөгжлийн гурван тулгуурын нэг аялал жуулчлалын салбарт сүүлийн үед хэрэгжүүлж буй ажил, төслүүдийн зорилго, үр дүнгийн талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалантай ярилцлаа.

3 сарын өмнө