ЗРМ За Рулём
За рулём Сэтгүүл

Чингис хааны өлгий нутаг

2018 оны 7 сарын 72018-07-07

50141dfd-2d26-42d5-90ca-b40cdaa3b95d,хэнтий аялал маршрут чингис хааны өлгий нутаг.jpg.jpg

Хэнтий аймгийн энэ маршрут нь байгалийн сайхныг, усны цэнгэгийг, ургамлын сортойг үзүүлж, ажилсаг буриад зон хэрхэн амьдардгийг харуулах болно. Аяллын замын нийт урт нь 559 км, үүнээс 278 км засмал, 281 км шороон зам байх болно. 

1. Хар зүрхний хөх нуур

Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, төв замаас хойш 35 км-т Цэнхэрийн голоос холгүй Хар зүрх уулын өвөрт Хөх нуур оршдог. Нуурын эрэг дээр Чингис хаан мэндэлсний 840 жилийн ойд зориулж босгосон хөшөө, тойроод Монголын төрийг барьсан Алтан ургийн их бага 36 хаадын модон сийлбэр бий.  

2. Хангал нуур

Өмнөдэлгэр сумын нутагт Хэнтийн нурууны зүүн урд хэсэгт Хурхын гол, Жаргалант гол хоёрын дунд оршдог. Далайн төвшнөөс дээш 1326 м өндөрт уулсаар хүрээлэгдсэн Хангал нуурын урт нь 2 км, өргөн нь 500-1200 м.

3. Балдан бэрээвин хийд

Байгалийн үзэсгэлэнт тогтоцтой, монголын утай гүмбэн гэж нэрлэгддэг байсан Балдан бэрээвин хийдийн эргэн тойрны уул хад чулууд нь хүний гараар бүтээгдсэн юм шиг нэн гайхамшигтай бүтээлээр дүүрэн.

4. Өглөгчийн хэрэм

Хэнтий аймгийн батширээт сумын төвөөс баруун урагш 45 км-т орших дайчин уул хэмээх нарс, шинэсэн ойтой уулын аманд өглөгчийн хэрэм байдаг.

5. Рашаан хад

Биндэр уулын зүүн урд хормойн цохио бүхий үзүүрт оршдог. Рашаан хад нь чулуун зэвсгийн үеэс эхлээд XVI зуун хүртэлх он цаг үед хамаарах Монголын Дорнод хэсгийн түүх соёлын баялаг дурсгалтай цогцолбор юм. Энэ хадны орчимд чулуун зэвсгийн үеийн хадны сүг зураг, бичээс, хүрэл, төмөр зэвсгийн үе болон хүннү, кидан, Монголын эзэнт гүрний үед хамаарах түүхэн дурсгал, булш бунхан олон бий.

6. Биндэр овоо

Өндөр гэгээн Занабазар Ононгийн халуун рашаанд бараалхаад буцах замдаа Биндэрийн овоонд саатан буянт овоо хэмээн нэрлэсэн түүхтэй. Биндэрийн овоо орчмын нутаг нь монголын нутаг дэвсгэрт амьдарч байсан эртний хүмүүс, овог аймгууд, улс гүрний дурсгалыг агуулдгаараа ихээхэн онцлогтой.

7. Чингис хааны гэрэлт хөшөө

1962 онд барьсан гэрэлт хөшөөг нураах шийдвэрийг гаргахад дээд удирдлагадаа нураачихсан гэж мэдэгдэж байж авч үлдэж байсан. Ойр орчмын уулнаас олборлож авчирсан хөшөөний чулууг өдрийн нар үзүүлэлгүй зөөж ирсэн гэж ярилцдаг. Хөшөөг 12 м өндөр, 10 м суурийн өргөнтэй, 4 м зузаан гантиг чулуугаар хийсэн.

8. Онон балжийн бэлчир

Онон балжийн байгалийн цогцолбор буюу монгол түмний төдийгүй хүн төрөлхтний түүхэнд өөрийн давтагдашгүй ул мөрөө тод үлдээж, хоёр дахь мянганы хүн хэмээн дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн Их Эзэн Чингис хааны өлгий, хүйг нь цөглүүлж, хүүхэд насыг нь хөгжөөсөн эл нутаг Их Эзэн хаантай холбоотой түүхийн дурсгалаар элбэг аж.

Нийтлэлч Г. Шижирболд
 

Санал болгох

Гурван бүсийн сайхан нутаг

Монгол хүний үнэ цэнэ, уламжлал, соёл, ахуй амьдралын хэв маягийг маш гүн мэдрүүлсэн гурван бүсийн сайхан нутаг, Баянхонгор аймгаар хийсэн аяллыг сонирхоно уу

5 жилийн өмнө
Далай ээжийн хөвөөнд

Далай ээжийг зорьсон 7 өдрийн аяллын маршрут

5 жилийн өмнө