Цахилгааны утас уугиж байсныг аюулгүй болгожээ

21
1
9 сарын өмнө

21d5e4fc-0075-49d9-9ab0-8ed1a8db9958,уугиж байсан цахилгааны утсыг аюулгүй болгожээ.JPG.jpg

“Автобусны буудал орчимд цахилгааны утас уугиж байна” гэсэн мэдээлэл өнөө өглөө нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн. Мэдээллийн дагуу ХУД-ийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгаж, аюулгүй болгосон байна.

Тодруулбал, ХУД-ийн Хоёрдугаар хороо, Эрэлийн автобусны буудлын хот руу явдаг талын явган хүний зам дээр цахилгааны утас ил гарч, уугиж байжээ. Тус газарт үйлчилгээ эрхэлдэг хоёр ТҮЦ байсан бөгөөд хаалттай байх үеэр ийнхүү цахилгааны утас уугиж эхэлсэн байна. Тухайн газарт УБЦТС ТӨХК-ийн холбогдох ажилтнууд очиж, тогтой утсыг салгасан байна.

Санал болгох

Нийгэмд гэрэл асаах “Инээмсэглэл” төслийн нээлт боллоо

“Бяцхан хуландай” ТББ санаачлан Шунхлай групп, АПУ ХК, НТВ телевиз хамтран эхлүүлж байгаа “Инээмсэглэл” төслийн нээлт боллоо

1 өдрийн өмнө
ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх хүүхэд хамгааллын мөнгийг зориулалтын бусаар зарцуулжээ

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарг О.Алтансүх хүүхэд хамгааллын төсвөөс зориулалтын бусаар зарцуулжээ

1 өдрийн өмнө