ТѲР ба ШАШИН

3
2018 оны 7 сарын 52018-07-05

Би хэдийгээр аль нэгэн шашныг онцгойлон шүтдэггүй ч бүх шашинд хүндэтгэлтэй ханддаг. Аливаа нэгэн шашины ард, олон зуун сая хүний итгэл үнэмшил оршиж байдаг. Нѳгѳѳ талаасаа шашин нь хуулиар зохицуулж болдоггүй хүмүүс хоорондын харилцааны олон асуудлыг зохицуулж чаддаг. Хувь хүмүүсийн итгэл үнэмшил хийгээд нѳхѳрлѳл, ойлголцлыг тодорхой чигт залж чиглүүлж байдгийнх нь тѳлѳѳ шашинд хүндэтгэлтэй хандах учиртай. Гэхдээ хүн болгон заавал шашин шүтдэг байх бас албагүй. Ѳѳрийн мѳн чанар, үнэт зүйлсээ ѳѳрѳѳ бүтээж, ѳѳртѳѳ итгэж, бусдад чин сэтгэлээсээ хандаж чаддаг хүмүүс ѳѳрийн дотоод сэтгэлгээний урсгалаа шашин лугаа үнэлж чаддаг байж болно. Ѳѳртѳѳ “бурхан шиг”, эсвэл “буг чѳтгѳр шиг” байх нь ѳѳр юунаас ч биш зѳвхѳн таны дотоод сэтгэлээс л хамаардаг юм шүү дээ. Ингэж харах юм бол хүний дотоод сэтгэл аугаа бѳгѳѳд маш уужим.

Тѳр бол ѳѳрийнхѳѳ бүтээсэн нийгмийн бүтэц дотроо хүмүүсийн харилцааны хэм хэмжээг хуулиар зохицуулах үүрэгтэй. Хүн айх айдасгүй сэтгэл амар амгалан амьдрах, түгших түгшүүргүй сайн ажиллах, дарлах дарамтгүйгээр хүссэнээрээ байж болох нѳхцлийг Тѳр бүрдүүлж ѳгѳх үүрэгтэй. Хүмүүс ѳѳрийн мэргэжил мэдлэг, авьяас билэг, ур чадвараа ашиглаж ажиллан баялаг бүтээж, түүнийгээ үнэлж олсон мѳнгѳѳрѳѳ амьдралаа авч явах боломжийг нь Тѳр хариуцан, үүнийхээ тѳлѳѳ тэднээс авсан татварыг буцаагаад тэдний амар амгалан амьдралын тѳлѳѳ зориулах үүрэгтэй. Хэн нэгэн зѳвхѳн ѳѳрийн хүссэнээрээ амьдрах гэж бусдыг хуурч мэхэлж, айлгаж ичээж байгаа бол Тѳр тэднийг олон нийтээс тусгаарлан хорьж шийтгэж байх учиртай. Хэрвээ үе залгамжилсан, хэмжээгүй эрхэт Хаант засаг л биш бол хуулийн ѳмнѳ хүн болгон адил тэгш байх шаардлагыг Тѳр хариуцна. Иргэн хүний дур зоргоороо байх хүсэл нь бусад хүмүүсийн арх ашигт харшлахгүй байх ёстой. Үүний тул хуулийг зохиож мѳрдүүлдэг юм даа. Тѳрийн үүрэг товчхондоо энэ.

Тѳр шашны харилцаа ямар байх хэм хэмжээг улс болгон “Үндсэн хууль”-иараа зохицуулдаг хэдий ч, бэлэгдлийн болон, үламжлалт зан үйлийн ёслол байж болдог байх. Гэхдээ тэр нь тодорхой хэм хэмжээн дотор л байх учиртай. ЗГ ын ордондоо “гал тахих” ёслол, уул овоог аргадан тахих ёслол, аливаа арга хэмжээн дээр заавал лам нар ирж ном уншдаг заншил, энд тэнд суварга босгож аравнайлдаг үзэгдэл, элдэв мод чулуунд шүтэж хадаг зүүн идээ ундаа мѳнгѳ тѳгрѳг овоолж орхидог сүсэглэл хэрээс хэтэрлээ. Ѳчигдрѳѳс сошиал орон зайд шуугиан болж хүмүүсийн доог тохуу, эгдүүцлийг тѳрүүлээд байгаа “цэрэг цагдаагийн хувилгаан” гэх үйлдэл “Даарин дээр давс” нэмж байна.  Мэдээллийн тѳхнологи хурдацтай хѳгжиж, дэлхий даяаршиж  байгаа 21 р зуунд Монголын Тѳр ингэж болохгүй ээ. Хувь хүмүүсийн шүтлэг сүсэглэлийг зѳвшѳѳрч болох хэдий ч Монголын Тѳр ийм хэмжээнд мухар сүсэгт автаж болно гэж үү? Аливаа зүйл хэм хэмжээнээсээ халихаар утга учраа алдаж, бусдын доог тохуу болдог.

Шинжлэх ухаанд бус мухар сүсэгт итгэдэг, үүнийгээ олон нийтэд харуулдаг Тѳртэй байж хэрхэвч болохгүй ээ. Мэдлэг чадваргүй, зальхай хулгайч, аймхай дорой  “улстѳрч” нэртэй тэнэгүүдийн балгаар сургууль бус суварга барьдаг, эмнэлэгийн оронд сүм хийд байгуулдаг, түргэн тусламжийн олигтой тэрэггүй атлаа наадамд түрүүлсэн, цол авсан бѳхчүүддээ “Жееп” машин бэлэглэдэг, номын сангүй атлаа “Дааман хаалга” босгодог, үүнийгээ ХѲГЖИЛ гэж тооцдог Тѳртэй болжээ бид. Дуртай ч дургүй ч үүнийг нь зѳвшѳѳрч, “наашаа харж инээн алга ташиж, цаашаа харж муулан шүүмжилдэг” иргэдтэй болж байна.  Дэлхий даяараа цоо шинэ “Блокчейн” технологийн эрин үед анхаарлаа хандуулж байхад Монголчууд бид мухар сүсэгтээ хүлэгдэн дэлхий нийтийн доог тохуу, доромжлолын бай болсоор байх уу? Мухар сүсэгтэнүүдээ зайлуулаач ээ, Монголын Тѳр минь.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

Санал болгох

Метаверс ба эрх зүйн зохицуулалт

Метаверс хэмээх үгийг анх 1992 онд шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолч Нил Стефенсон “Цасны сүйрэл” романдаа хэрэглэсэн нь өдгөө дэлхий даяар тархаад буй 3D виртуал ертөнцөд суурилсан нийгмийн харилцааны сүлжээний нэршил болоод байна. Mетаверс нь “Meta”+“Verse” гэсэн үгсийн нэгдэл бөгөөд “Орчлон ертөнцөөс цааш” хэмээх утгыг илэрхийлдэг.

5 өдрийн өмнө
Дэлхийн хямралт цаг үе ба эрсдэлийг сөрөх Ерөнхийлөгчийн санаачилга

НҮБ-ын ХХААБ-ын тооцооллын дагуу 2022 онд дэлхийд өлсгөлөн, шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй хүний тоо 7.6 сая, 2023-2024 онд 13.1 сая хүнээр нэмэгдэх эрсдэл байна.

10 өдрийн өмнө
Өнгөт хувьсгалд тролл ашиглах нь

Сошиал сүлжээ нь сайн санаа агуулж нийгэмд тулгамдаж буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой хүчтэй хэрэгсэл хэдий ч  өөр санаа агуулсан хүмүүс санаатай болон санамсаргүйгээр нийгмийн сэтгэл санааг зохиомлоор тогтворгүй болгож, энэ нь  даамжирч эмх замбараагүй, нийгэмд аюултай байдалд  хүргэх эрсдэлтэй юм.

14 өдрийн өмнө
ҮХНӨ ба “өнгөт хувьсгал”-ын хамаарал

Их гүрнүүд өөрийн нөлөөний “буфер” улсад нөлөөгөө улам бэхжүүлэх, өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх таатай хөрс бий болгохыг эрмэлздэг. Нөгөө тохиолдолд их гүрнүүд өрсөлдөгч гүрнийхээ нөлөөний “буфер‘ улсад тогтворгүй байдал үүсгэх замаар тэр хоёрын дунд урт хугацааны хурцадмал байдлыг бий болгохыг мөн эрмэлзэж байдаг. Аль нь ч байсан “буфер” улсын улстөр, эдийн засаг, нийгмийн тогтолцоог бүрэн хамарсан хямралд байнга байлгах замаар “өнгөт хувьсгал” хийх хөрсийг хадгалдаг, шаардлагатай тохиолдолд бие биеийн эсрэг ээлжлэн “өнгөт хувьсгал” хийдэг байна.

16 өдрийн өмнө