Зэвсэгт хүчний Соёмбо сонин
Монгол Улсын Зэвсэгт хүчний сонин

Монголын мэргэн буудагчид шилдэг наймд үлджээ

2018 оны 8 сарын 22018-08-02

0f1732b1-803c-426b-a0b6-929086ac7a9b,38222583_2223989107631730_8928535270857375744_o.jpg.jpg

Цэргийн дөрөвдүгээр их наадмын нэг төрөл болсон "Мэргэн буудагчийн зааг" тэмцээн Бүгд Найрамдах Беларусь улсад зохион байгуулагдаж байна.Тэмцээний нэгдүгээр үе шат 07 сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр явагдаж өндөрлөлөө. Тус шатанд багууд хүн нэг бүрийн сорилын буудлагыг нийт 7 дасгалаар боловсруулж оноогоо гаргасан. Тус тэмцээнд нийт 18 улсын баг тамирчид оролцож байгаагаас 1дүгээр шатны дүнгээр нийт 8 шилдэг багийг шалгаруулж, хагас шигшээд буюу хосын төрөлд оролцуулахаар боллоо. 

Хурандаа С.Түвшинбаяр дасгалжуулагчтай манай улсын баг тамирчид Зэвсэгт хүчний 330, 350, 016, 311анги, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн мэргэн буудагчдаас бүрджээ. Ийнхүү тэдний цэц мэргэн байж 116 оноотойгоор Бангладеш, Беларусь, Иран, Казахстан, Хятад, Орос, Узбекистан улсуудын хамт шилдэг 8 багт шалгарч хагас шигшээд оролцох эрхээ аваад байна. Хагас шигшээ уралдааны гарааны сугалаа 08 дугаар сарын 03-ны өдөр явагдаж, 04-ний өдрөөс уралдаан эхэлнэ.

bb1dbeda-299d-4f3a-a5e5-bbbe54f56005,37977220_2223988814298426_2236507458073788416_o.jpg.jpg

Сэтгүүлч Б.Сарнай /Дуулга студи/

 

Санал болгох

Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага зохион байгуулна

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран энэ сарын 7-9-ний өдрүүдэд стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран өнөөдөр хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө

3 цагийн өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс доройтно

ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН  ГУРВАН ХӨХ ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР

11 цагийн өмнө
ЦАГ АГААР: Өдөртөө 21 хэм дулаан байна

Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст дулаахан байна

11 цагийн өмнө