14 мянган иргэний зээлийн мэдээллийн түүхийг хэвийн ангилалд шилжүүллээ

2018 оны 8 сарын 22018-08-02

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 8 дугаар сарын 01 –ний өдрийн А-209 тоот тушаалаар Иргэний зээлийн мэдээллийн лавлагаанд хамаарах мэдээллийн нөхцөлд  нэмэлт оруулж баталлаа.

Уг нөхцөлд:

- 2018 оны 6 дугаарын сарын 01-ний өдрөөс өмнө санхүүгийн түрээс (лизинг)-ийн төлбөр нь бүрэн төлөгдөж дууссан,

- Нэг удаагийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй санхүүгийн түрээсийн төлбөрийн түүхтэй иргэний Монголбанкны Зээлийн мэдээллийн сан дахь сөрөг түүхийг хэвийн ангилалд шилжүүлэхээр боллоо. Уг шийдвэрийн дагуу нийт 14170 иргэний мэдээлэл дээрх нөхцөлийг хангаад байна.

Энэхүү арга хэмжээ нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 28.1, 28.4 дэх хэсгийг тус тус үндэслэж, иргэдийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх эрх ашгийг хамгаалахад зорьж байгаа юм. 

Монголбанк үүнээс өмнө 2017 онд 25621, 2018 оны 3 дугаар сард 41085 иргэнийг санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх боломжоор хангасан билээ. Эдгээр иргэдийн мэдээлэлд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал тус бүрт тавигдсан нөхцөлийн дагуу хязгаарлалт хийсэн бөгөөд тэдгээр нөхцөлөөс дурдвал, зээлийн гэрээ нь нэг жил хүртэлх хугацаагаар байгуулагдсан, олгогдсон зээл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтөө заасан хугацаанд (2017 оны хувьд 01 дүгээр сарын 31-ний өдөр, 2018 оны хувьд 2 дугаар сарын 1-ний өдөр) барагдуулж дуусгасан, чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй буюу үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрийн 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй байх гэсэн шаардлагыг тавьж байсан.

Санал болгох

2020 оныг Экспортыг нэмэгдүүлэх жил болгож зарлалаа

Монгол Улс 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой бөгөөд үүнээс 13 сая толгой буюу 355 орчим мянган тонн махыг дотоодын зах зээлд нийлүүлж, долоо орчим сая толгой буюу 175 орчим мянган тонн мах экспортлох боломжтой юм.  

3 өдрийн өмнө
Петрочайна Дачин Тамсагийн удирдлагуудыг Төрийн ордонд дууджээ

Улмаар энэ сарын 10-ны өдөр Чойбалсан хотод талууд хэлэлцээрийн ширээний ард суусан боловч зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Үүний дараа Б.Түвшинжаргал, Б.Цэгмид, Г.Адилбиш нараар удирдуулсан жагсагчид газрын тосны 21 дүгээр талбайн тээвэрлэх замыг хаагаад байна.

4 өдрийн өмнө
Гадаад валютын нөөц өсч, түүхэн дээд түвшиндээ хүрчээ

2019 оны 12 дугаар сард Азийн Хөгжлийн Банк 100 сая ам.доллар, 2020 оны 1 дүгээр сарын 3, 6-ны өдрүүдэд Дэлхийн банкнаас нийт 100 сая ам.доллар орж ирлээ.

9 өдрийн өмнө
2019 оны НӨАТ-ын баримтын бүртгэл өнөөдөр хаагдана

2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны I улиралд буюу тодруулбал, 2 дугаар сард багтаан олгохоор ажиллаж буй талаар татварын байгууллагаас мэдэгдэж байна.

10 өдрийн өмнө