Хөлс дуслуулж олсон мөнгө...

2018 оны 7 сарын 302018-07-30

…Ѳглѳѳ эрт босоод ажилдаа явна. Нойрмог тѳрхийг минь үүрээр жиргэх шувуудын хѳгжилтэй жиргээ сэргээж, тал дээрээс ургах мэт мандах наран нэг л сайн сайхан руу хѳтлѳх аж. Урд шѳнѳ нь жаргаж алсалсан наран эргэж ирэн мандаж байгаа нь миний хувьд алдагдсан боломж минь эргэн ирэх шиг хѳгжүүн мэдрэмж тѳрүүлнэ. Хар дарсан зүүдний шѳнийн тарчлаанаасаа салж гэнэт нэг их баяр хѳѳр рүү умбах мэт тийм нэгэн сонин мэдрэмж намайг баярлуулна. Ажилдаа улайран махрахад духнаас минь борооны дуслууд адил урсах хѳлс  нарны гэрэлд солонгорон гэрэлтэх шиг тийм нэгэн мэдрэмж миний сэтгэлд баяр хѳѳрийг бялхуулах аж. Би амьд байгаадаа бас юуг ч юм бүтээж байгаадаа,  “Бүтээлийг минь хэн нэгэн баярлан талархаж хүлээж авна шүү дээ?” гэх бодол миний сэтгэлийг хѳгжѳѳнѳ. Би ѳѳрѳѳ ч мэдэлгүй амандаа дуу аялж, бүтээл дээр минь дуслах хѳлсѳѳ ч гараараа арчих завгүй хѳдѳлмѳрлѳнѳ. Миний гарын хѳдѳлгѳѳнѳѳр бүтэж байгаа бүтээл болгон нь миний, бас бусдын сэтгэлийг баясгаж баярлуулна гэдэг юутай сайхан.

Миний бүтээлийг худалдаж авахдаа надад тѳлж буй мѳнгѳ болгонд миний сэтгэлийн шим хѳлс болон шингэж тэр л дэвсгэрт дээр дусна. Миний сэтгэлийн хѳлс дуссан тэр л мѳнгийг би гартаа аяархан илбэж тэнийлгэнэ. Тэр мѳнгѳѳр би ѳѳртѳѳ хүссэн бүхнээ худалдаж авахдаа баярладаг. “Яагаад вэ гэвэл?” би ѳѳрийн хѳдѳлмѳр зүтгэлээ шингээж байж энэ мѳнгийг ѳѳртѳѳ авсан болохоор…Тэр бол миний сэтгэл зүтгэлийн үнэлэмж. Би хэнийг ч хуурч мэхлээгүй, би хэнд ч авилгал ѳгѳѳгүй, би хэнээс ч хулгай хийгээгүй болохоор энэ мѳнгѳ миний хувьд үнэт баялаг. Би тэр мѳнгѳѳр бусдын бүтээсэн баялгаас ѳѳртѳѳ хэрэгтэй зүйлээ л худалдаж авдаг. Мѳнгѳ бол шударга хѳдѳлмѳрийн солилцоо. Хүн ѳѳрийн ѳчүүхэн хэрэгцээгээ хангахад тийм ч их мѳнгѳ хэрэггүй л дээ. Гэхдээ ѳѳрийн хэрэгцээнээсээ илүү гаргаж бусдын сайн сайханд  зориулан тэднийг баярлуулсан мѳнгѳ болгон дэндүү үнэ цэнэтэй. Яагаад гээч? Надаас дорой, надаас хэцүү нѳхцѳлд амьдарч байгаа тэр л хүмүүст миний тусламж дэмжлэг үргэлж хэрэг болдог болохоор. Тэд миний зүгээс ѳгч буй ѳчүүхэн боломж болгоныг, амьдралын хүчтэй урсгалд живэхдээ тааралдсан ганц мѳчрѳѳс нь атган ѳѳрийн сүүлийн хүч боломжоо шавхан байж амьдрах хүслийг тѳрүүлдэг шиг  талархан хүлээж авдаг юм. Заавал түүнийг харах албагүй л дээ, гэхдээ тэгж бодож тѳсѳѳлѳх гоё.

Хэн нэгний халаасанд байгаа мѳнгийг хулгайлж авах шиг там үгүй. Тийм мѳнгийг огт тоомжиргүйгээр үрж дуусгахдаа ердѳѳ ч харамсдаггүй нь тэр мѳнгѳн дээр ѳѳрийнх нь хѳлс дуслаагүй учраас... Ѳѳрийнх нь сэтгэл зүтгэл шингэсэн хѳлс нь дусаагүй мѳнгийг хулгайлж завшсан хэн боловч зорилгогүйгээр үрэхдээ харамсдаггүй. Таны эргэн тойронд байгаа материаллаг хэрэглээгээрээ таны шуналыг хѳдѳлгѳх гэсэн тэнэглэл, огтоос зохиогүй гоёл, хэрэглээний хэмжээнээсээ давсан ядуухан сэтгэлгээтэй тансаглал бүхэн хулгайлж завшсан хүмүүсийн үйлдэл. Тэд хулгайлж завшсан бүхнээ таны ѳмнѳ илчилж, ѳѳрийгѳѳ гутааж байгаагийн хэлбэр. Юу гээч? Ѳѳрѳѳ хѳдѳлмѳрлѳж, ѳѳрийн хѳлсѳѳ дусаан байж олсон мѳнгѳѳ эзэн нь хэзээ ч дэмий зүйлд зарцуулдаггүй юм. Тэр хүн ѳѳрийнх нь хѳлс дуссан мѳнгѳ бүрийн үнэ цэнийг дэндүү сайн мэддэг болохоор… Тэр хэрээрээ бусдын хѳдѳлмѳр зүтгэлийг үнэлдэг болж тѳлѳвшдѳг, тийм болоод л тэд “бохир мѳнгѳ”-ийг үзэн ядаж, түүнээс татгалзаж чаддаг юм даа.

Бид ѳѳрсдийн хязгааргүй шуналаасаа болж бусдын мѳнгийг, бас нийгмийн баялгийг хулгайлцгаадаг. “Баригдаж бусдын шившиг болох вий?” гэдэг айдас тэднийг улам их

тэнэглэл рүү түлхэнэ. “Айсан хүнд аргал хѳдѳлж, ичсэн хүн хүн ална” гэдэг хэллэгээр Монголын улстѳр дэх хулгайчид яг одоо цагт юу ч хийхээс буцахгүй болж байна. Бид тэднийг тойрч “Жоомоо устгах гэж байшингаа шатаах” гэж оролдоцгоож байна, хамгийн гунигтай нь. Бид ажил хийж шударгаар мѳнгѳ олж сайхан амьдрах хүслийн оронд биеэ зовоолгүй их мѳнгѳ олох мѳрѳѳдѳлдѳѳ “шатаж” байна. Таны “биеэ үнэлж”, “мѳн чанараа худалдаж”, “үнэт зүйлсээ арилжиж” олж байгаа мѳнгѳ болгон ямар ч үнэ цэнэгүй.  Бидэнд халамж болгон “мѳнгѳ ѳгѳѳч” гэж бархиралдахаас бус “намайг ѳѳрийн хѳлсѳѳ дуслуулан мѳнгѳ олж амьдралаа сайхан авч явах боломж олгооч” гэж бид огт шаардахгүй байна.  Аргаа барсандаа нүүр номд мѳнгѳний зураг шейрлэж, энд тэндэхийн мод, хаданд хадаг уян залбирч, Сарандавааг даган түрийвчээ даллан, Ганданд ном уншуулж байж “баяжина” гэдэг мухар сүсгээсээ огт салахгүй байна.

Бид ѳѳрсдѳѳ хѳдѳлмѳрлѳж, баялаг бүтээж байж л сайхан амьдарна. Ѳѳр сонголт огт үгүй. Тэгэхээр алхайж залхуурч, хэн нэгнийг буруутган харааж зухэж суухын оронд ѳѳрийн чадах ажил хѳдѳлмѳрийн тусаар баялаг бүтээцгээ. Ажилдаа улайрсандаа духнаас урсах хѳлсѳѳ ч арчих завгүй хѳдѳлмѳрлѳнѳ гэдэг ямар сайхан гээч. Ѳѳрийнхѳѳ хѳлс зүтгэл шингэзэн мѳнгийг гартаа атгаж, түүнийгээ тэнийлгэн байж хэрэгтэй зүйлээ худалдаж авах ямар амттай гээч. Заавал “тэрбумтан” болох албагүй, тийм боломж ч үгүй. Харин ѳѳрийн зүтгэл хѳдѳлмѳрѳѳрѳѳ олсон мѳнгѳѳ ѳѳрийн амьдралдаа, бас хүсэл мѳрѳѳдѳлдѳѳ зарцуулах гэдэг ямар гайхамшигтай гээч.  Чиний хѳлс дуссан мѳнгѳ шиг үнэ цэнэтэй юм гэж хаа ч үгүй бѳлгѳѳ.

Санал болгох

Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

7 өдрийн өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

3 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

4 сарын өмнө
"Үдийн хоол" талхны үнэ хүрэхгүй

Өл зогоосон үдийн хоолны өртөг өнөөдөр “Атар” талхны ч үнэ хүрэхгүй байна. Ердөө 1500 төгрөгийг төр багачуудад төсөвлөж байгаа нь “үдийн хоол” гэж хэлэхэд ч ичмээр.

4 сарын өмнө