Малын галзуу өвчний улмаас хязгаарлалтын дэглэм тогтоожээ

41
1
1 жилийн өмнө

652b971e-c488-48ea-8a37-ebccb2645582,галзуу өвчин.jpeg.jpg

Энэ сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Бүрэн толгой буюу Энхтал багийн малчин Б-н 2 үхэр галзуугийн шинж тэмдгээр өвчилсөн байна.

Өвчилсөн малаас аймгийн мал эмнэлгийн лаборатори, улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид дээж өгч 8 дугаар сарын 6-ны өдөр малын галзуу өвчин болох нь тогтоогджээ. Ингээд ХХАА-н яамны Сайдын зааврын дагуу хязгаарлалтын дэглэм тогтоох талаар Орхон сумын Онцгой комисс хуралдаж захирамж гарган юм. Захирамжийн хүрээнд Энхтал багийн тодорхой бүсэд хязгаарлалтын дэглэмийг тогтоосон байна. Галзуу өвчин туссан малыг устгаж, халдваргүйжүүлэлт, ариутгалыг хийсэн талаар аймгийн ОБГ-ын орлогч дарга Б.Ганхүү мэдээлэв.

Тэрээр малчид мал хариулга дээрээ нохой, чоно, хярс, үнэг зэрэг галзуу өвчин тусч болзошгүй амьтад ойртсон эсэхэд тандалт хийж байхыг анхааруулж байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас малчид, иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг, гарын авлага тараах, малын гаралтай түүхий эд худалдан борлуулж буй ААН, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зэрэг холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Зоонозын   өвчин судлалын төвийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтарч хүнсний дэлгүүр, хиамны цех зэрэг нийт 67 ААН-ийн малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдээс дээж авч шинжилгээнд явуулжээ. Цаашид өвчин гарсан бүсэд иргэд зорчихгүй байх, малын гаралтай бүтээгдэхүүнийг гарал үүсэл нь тодорхой, баталгаат шинжилгээтэй газраас авахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

 

Санал болгох

269 сая гаруй хүн мансууруулах бодис хэрэглэж байгаагаас 6,6 сая нь ХДХВ/ДОХ-ын халдвартай байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1987 оны 12-р сарын 7-ны өдрийн 42/112 тоот тогтоолоор  жил бүрийн 6-р сарын 26-нд мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлтийн  эсрэг олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан байдаг.

13 цагийн өмнө
ТАНИЛЦ: Аймаг, сумдын баяр наадмын хуваарь

Монголын тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн хүрээнд зохиогдох 21 аймаг, сумдын наадмын хуваарийг танилцуулж байна.

13 цагийн өмнө
Хяналтын нэгдсэн систем ашиглах журамд өөрчлөлт оруулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын телехяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журам” батлах тухай асуудлыг хэлэлцлээ. 

14 цагийн өмнө
Өнөөдөр хар тамхитай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

Дэлхий нийт жил бүрийн зургадугаар сарын 26-ны энэ өдрийг хар тамхитай тэмцэх өдөр болгожээ. 

21 цагийн өмнө