Цэцэрлэгийн цахим системийн сургалт зохион байгууллаа

27
1 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, цахим бүртгэл-мэдээллийн нэгдсэн удирдлагаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2017 онд tsetserleg.ulaanbaatar.mn систем хийгдсэн. 2018-2019 оны хичээлийн жилийн хувьд тус системийг өргөтгөн, нэмэлт хөгжүүлэлтийг хийж 2-5 настай шинээр цэцэрлэгт орох хүүхдийг бүртгэх боломжтой болсон.

Мөн анги дэвшин суралцах  хүүхдүүдээ цахим системээр бүртгэлийг нь баталгаажуулж байгаагаараа онцлог юм.

2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 10-12 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн тамгын газрын хурлын танхимд Нийслэлийн 9 дүүргийн боловсролын хэлтсийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэнгүүд болон цэцэрлэгүүдийн хэсэг (бүс)-ийн төлөөллийг хамруулсан цахим бүртгэл, цахим элсэлтийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах тухай системийн зааварчилгаа сургалтыг амжилттай явууллаа.

Цахим системийн хувьд 2 үндсэн хэсгээс бүрдэнэ.

ҮҮНД:

  1. Эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд зориулсан мэдээллийн цахим хуудас болон цахим бүртгэл https://tsetserleg.ulaanbaatar.mn
  2. Нийслэлийн боловсролын газар, Дүүргийн боловсролын хэлтэс болон цэцэрлэгүүдийн эрхлэгч нарт зориулсан цахим элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах   https://tsetserleg.ulaanbaatar.mn/Garden

Тус сургалтанд хамрагдсан мэргэжилтэнгүүд нь нийслэлийн төрийн өмчийн 222 цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйч багш нарыг сургаж цахим элсэлтийн үйл ажиллагааг хэвийн явуулах бэлтгэл ажлыг хангахад туслах юм гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Санал болгох

269 сая гаруй хүн мансууруулах бодис хэрэглэж байгаагаас 6,6 сая нь ХДХВ/ДОХ-ын халдвартай байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1987 оны 12-р сарын 7-ны өдрийн 42/112 тоот тогтоолоор  жил бүрийн 6-р сарын 26-нд мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлтийн  эсрэг олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан байдаг.

13 цагийн өмнө
ТАНИЛЦ: Аймаг, сумдын баяр наадмын хуваарь

Монголын тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн хүрээнд зохиогдох 21 аймаг, сумдын наадмын хуваарийг танилцуулж байна.

13 цагийн өмнө
Хяналтын нэгдсэн систем ашиглах журамд өөрчлөлт оруулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Улаанбаатар хотын телехяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журам” батлах тухай асуудлыг хэлэлцлээ. 

14 цагийн өмнө
Өнөөдөр хар тамхитай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

Дэлхий нийт жил бүрийн зургадугаар сарын 26-ны энэ өдрийг хар тамхитай тэмцэх өдөр болгожээ. 

21 цагийн өмнө