Их мастер А.Энхтуул шавь нараа бэлджээ

14
8 сарын өмнө

c12a63fa-5493-4843-ab3e-fc353063cff9,энхтуул.jpg.jpg

Олон улсын шатрын Их мастер А.Энхтуулын санаачилгаар хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан шатрын эрчимжүүлсэн мэргэжлийн сургалтын төгсөлт энэ маргааш буюу энэ сарын 10-ны өдөр "Зайсан Хилл" цогцолборын Prime Cineplex кино театрын 3-р танхимд болохоор товлогджээ.

Тэрбээр энэхүү сургалтыг “Зууны шатар” клубтэй хамтран өнгөрөгч 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд олон улсын жишиг стандартад нийцсэн шатрын сургалтыг монголын уламжлалт тоглоом оньсон наадгай болон сэтгэл судлал, математикийн хичээлтэй хослуулан зааж бяцхан шавь нараа бэлдсэн байна.

Их мастер А.Энхтуул 21 насандаа Азийн шатрын холбоонд урилгаар ажиллаж байсан манай улсын төдийгүй дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын нэг билээ.

Санал болгох

Олимпийн бэлтгэлд 6.5 тэрбумыг 2019 онд зарцуулна

Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх бэлтгэх ажлыг эрчимжүүлэх тухай тогтоол гаргалаа

15 өдрийн өмнө
Ц.Раднаа: Спортоор хичээллэж явсан болохоор олон талын өвчин байдаггүй

Хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-д оролцсон Монголын баг тамирчид эх орондоо хүрэлцэн ирлээ.

16 өдрийн өмнө