"Ориг" бүсгүйчүүдийн эрэлд...

3
2018 оны 8 сарын 92018-08-09

25e82614-c6da-4472-b233-e3ba07948268,ориг.png.jpg

17,18 р зууны “Сонгодог уран зурaг”-ууд дээр дүрслэгдэж асан махлаг, булбарай бүсгүйчүүд “моод”- ноос гарч хэрзгэр туранхай, хэвлийдээ ѳѳхгүй бүсгүйчүүд “моод”- онд орох цагаар бүсгүй хүн болгон турах давалгаанд нэгдэж, турж чадахгүй байгаа нь сэтгэлийн дарамт дор шаналж байна. Жаахан махлаг бүсгүйчүүд “аминдаа арчаагүй” гэдэг үнэлгээнд багтаж, бусадтай адил турахын тулд хоолоо сойж, хѳлсѳѳ урсгаж, “турахад сайн” гэж цуурсан болгоныг хэрэглэн “махаа барах” аж. Олон нийтийн энэ давалгаанд хамагдахын тулд хувь хүний хүсэл бодол, сонгох эрх чѳлѳѳ, боломж бололцоо огтоос хамаагүй гэнэ. Зүгээр л бусдыг дуурайж, хэн нэгэнд таалагдах адбиш хүслийнхээ боол нь болон тарчилцгаана.

Туранхай биед тэр болгон таарахгүй хѳх, ѳгзѳгѳѳ томруулах дараагийн давалгаа бүсгүйчүүдийг хамарч эхлэв. Бүсгүй хүний хѳх ѳгзгийг томруулан чангалах үй олон дасгал аргуудаас гадна элдэв бодис шахуулах арга хэрэгслэлүүд ч энэ тѳрлийн бизнес эрхлэгчдийг ч “баяжуулна”.  За тэгээд тачаангүй харагдахын тулд уруулаа дорвойлгож, эрлийз харагдахын тулд хамраа ѳндѳрсгѳж, торомгор харагдахын тулд давхраа хийлгэж тѳрүүлсэн эцэг эх нь бүү хэл, ѳѳрѳѳ ч ѳѳрийгѳѳ танихгүй болтлоо ѳѳрчлѳгдѳх хүсэлтэй. Ѳѳрийн биеийн бүтэц дотроо гадны биет байршуулан бусдад гоё сайхан харагдах гэдэг ямар болохыг мэдэхгүй ч, цагийн аясаар хѳгширч царай болон биений тѳрх ѳѳрчлѳгдѳхѳд илүүдэл гажиг бүхэн нь “зовлон” болох нь харин үнэн.

Бүсгүйчүүдийн нүүр будалт, алдарт “Жоконда”-г зурсан Леонарда Да Винчи ч атаархмаар сонгодог түвшинд хѳгжиж байна. Ѳнгѳ будгийн хослол, гэрэл сүүдрийн зохицолдоо, алслалтын ѳнцѳг гээд бүх л будалт тѳгс болсны гайгаар эрчүүд бид “жинхэнэ” царайлаг, “будмал” царайлаг зэргийг ялгахаа больтол самуурч байна даа. Орой нь бааранд танилцсан “сахиусан тэнгэр”  шиг харагдах гоо бүсгүй, ѳглѳѳ нь “шүүр унасан шулам” шиг аймшигтай харагдах итгэж боломгүй, санаанд багтамгүй, гэнэт цочирдом дүр зургуудын дунд амьдрах болж байна даа. Уг нь энэ үзэгдлүүдийг хуулийн талаас нь аваад үзэх ахул “залилангийн шинжтэй” үйлдэл юм шүү дээ. Гэхдээ тэгж сонгосон эрчүүдийг ѳрѳвдѳх хэцүү, тавлах ч бүр хэцүү. За тэгээд “хүний эрх” гэдэг сонгодог хэлц үгээр бүхнийг хааж болох л доо.

Бусдад хѳѳрхѳн харагдах хүслээр бүсгүй хүн бүхэн гадна тѳрхѳндѳѳ анхаарч, гоёдог л доо. Мэдээж хүн болгон заавал хѳѳрхѳн харагдах боломжгүй ч, бусдын нүдэнд дулаахан харагдуулдаг хамгийн гол зүйл болох дотоод сэтгэлийн сайхнаа бид мартаад байнаа. Ямар ч бүсгүй хүний дотоод сэтгэлд шингэсэн гоо сайхан нь үргэлжид гадаад тѳрхѳнд нь гэрэлтэн харагдаж байдаг. Сайхан сэтгэл, сайхан хайр, сайхан инээмсэглэл гээд. Гоёмсог чихрийн цаас шиг гадаад үзэмж бол түр зуурынх шүү дээ. Магадгүй 10, 15, 20 жил… Цагийн аясаар хѳгширч доройтоод ирэхэд түр зуурын гоо сайхнаас тань унжсан үрчлээ, ядарсан арьс, гуньж харууссан харц л үлдэнэ. Гаднах гоо сайханд тань шунаж тачаадаж явсан харчууд тань “үүдээ нээгээд ѳгсѳн ч үзэж харалгүй” арилаад одно. Амьдралын гашуун үнэн нь энэ.

Мэдээж гоёлгүй яахав бүсгүйчүүд минь. Цэцэг шиг залуу насандаа эрвээхэй шиг дэрвэлзэхийг хүсэхгүй хэн байх билээ. Чиний дэргэдүүр ѳнгѳрсѳн хэн боловч “эргэж хараасай”, бас “ѳѳдѳѳс тань инээмсэглээсэй” гэж хүсдэг залуу нас тань ѳѳрѳѳ л гоёл юм шүү дээ. Гэхдээ нэг л зүйлийг… дотоод сэтгэлийн гоо сайхнаа бүү мартаж бай. Бүх зүйлийг гутрангаар бус ѳѳдрѳгѳѳр хар, бусдын ѳмнѳѳс уурлаж бус инээмсэглэж харьц, бусадтай сонссон хов живээ бус уншсан номоо ярьж бай, мѳнгѳ зүгээр ѳгсѳнд нь биш чин сэтгэлээсээ тусалсан хүнд талархаж бай, чамд дурласан хэн нэгнийг бүү доромжил, харин хүндэтгэж эелдгээр татгалзаж сур, амьдралаа хэн нэгнээс хамааралгүйгээр ѳѳрѳѳ авч явах гэж хичээ. Энэ бүхэн чамайг бусдад дулаахан сайхан харагдуулдаг юм даа.

Дэлхий даяаршиж хүмүүсийн хэрэгцээг хангаж дийлэхээ болихоороо органик ба органик бус хэмээн бүтээгдэхүүнүүдээ ангилдаг боллоо. Хүмүүст сонголт хийх боломж олгож байгаа хэрэг. Удахгүй бүсгүйчүүд та нарыг ч ингэж ангилж сонгодог болох вий дээ. Тэр сонголт руу  та нар ѳѳрсдѳѳ л яваад байна даа. Ѳѳрсдѳѳ сонгож болдоггүй Монгол эх оронд, ѳѳрѳѳ сонгоогүй эцэг эхээсээ тѳрсѳн аугаа их хувь заяандаа сүслэн ѳѳрийнхѳѳрѳѳ амьдрах боломж бидэнд бий. Эрчүүд бид монгол бүсгүй та нарыгаа ориг, эсвэл жинхэнэ гэж ялгалгүйгээр хайрлаж баймаар байна. Хүнсэнд сонгох гэж байгаа биш тарган туранхай гэж ялгаад яахав, хѳѳргѳж нисгэх гэж байгаа биш элдэв нэмэлт хачраар яахав, хѳрѳг болгон харах гэж байгаа биш будагтай будаггүй гэж хараад яахав байгаагаар тань хайрлая. Жинхэнэ монгол бүсгүйн тѳрхѳѳр тань хайрлая. Дотоод сэтгэлийн халуун дулаан илчээр тань хайрлая.

Санал болгох

"Бахархалгүй" Монгол

Дахин нэг аавын хүү эх орныхоо манаанд яваад эргэж ирсэнгүй.  Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21 настай цэрэг амь насаа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг бухимдуулж байна.

15 өдрийн өмнө
Хотын мартагдсан төслүүд "амилах" боломж нь БОНД

Жилээс жилд иргэдийнхээ ачааллыг дийлэхээ больж буй нийслэл хот   дэлхийн жишигт хүрэхийн тулд   мөнгөний амин чухал урсгалтай болох шаардлагатай нүүр тулж байна. Ингэхийн тулд хот санхүүгийн хувьд эрсдэлгүй бие даах нь чухал.

2 сарын өмнө
Гамшиг Туркээр дуусахгүй

Дэлхий нийтийг цочирдуулсан энэ байгалийн гамшиг бидэнд ч бас нүүрлэхийг үгүйсгэхгүй. Магадгүй энэ нь маш том сануулга болсон гэдгийг салбарын сайд ч бас хэллээ.

5 сарын өмнө
Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

6 сарын өмнө