Хожлын төлөө багаа дэмжье

30
10 сарын өмнө

Хөлбөмбөгт хайртай дуртай, зүрх сэтгэлээ зориулсан Монгол хүн бүрийн заавал дэмжих ёстой үндэсний шигшээ баг 09-р сарын 02-07-ы хооронд эх нутагтаа Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатанд хүч үзэх гэж байна.

"Чоно үүрэндээ өлзийтэй" хэмээдгийн учир Майкл Вайсс дасгалжуулагчтай "Талын хөх чононууд" талбайдаа болж буй эл тэмцээний өрсөлдөгч Макао, Гуам, Хойд Марианы арлууд гэсэн гурван багийг буулган авахыг туйлын их хүсэж байгааг эрхэм хөгжөөн дэмжигч таны зүрхэнд шивнэн дуулгая.

"Талын хөх чононууд"-ын хийморь сүлдийг түших ганц зүйл нь дасал болсон талбай бус та бүхний уухайн түрлэг учраас шигшээ багаа дэврүүн сэтгэлээр дэмжиж, дүүрэн цэнгэлдэх хүрээлэнд багийнхаа хожлын гэрч болцгооё.

Үндэсний шигшээ баг 09.02-нд Макао, 09.04-нд Хойд Марианы Арлууд, 09.06-нд Гуамын шигшээ багтай Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбайд халз тулаан хийж, зөвхөн ялалтын төлөө бүхий л чадлаараа тэмцэнэ.

Таны дуу хоолой, "Талын хөх чононууд"-ыг хожилд хөтөлнө.

#ХОЖЛЫН_ТӨЛӨӨ_БАГАА_ДЭМЖЬЕ

Төрийн далбаатай ирээд тоглолтоо 20%-ийн хөнгөлөлттэй үзээрэй.

Санал болгох

Олимпийн наадмаас авах медалийг тоог 2027 онд 22 болгох зорилт дэвшүүлжээ

Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлогын бичиг баримтад тусгасан зорилтууд.

1 сарын өмнө
2019 онд орон нутагт гурван жижиг талбай баригдана

Азийн Хөлбөмбөгийн Холбооны дэмжлэгтэйгээр Булган, Завхан, Увс аймгуудад 2019 онд стандарт жижиг талбайг байгуулахаар төлөвлөжээ.

2 сарын өмнө