Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу тохиох “Эх хэлний өдөр”-ийг угтан эрдэмтэд лекц уншина

75
9 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны наймдугаар сарын 25-ны өдөр зарлиг гаргаж жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласан юм.

Зарлигт дурдсанчлан “Эх хэлний өдөр”-ийг угтаж, эх хэлээ сурталчлах, түүгээр бахархах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн эх хэл соёл, түүх, зан заншил, өв уламжлалын тухай мэдээ, мэдээлэл зэргийг нэвтрүүлэх, бүх шатны сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд жил бүрийн “Эх хэлний өдөр”-ийн хичээлийн нэгдүгээр цагийг монгол хэл, уран зохиол, Монголын түүхийн хичээлийн сэдэв агуулгад багтаан явуулах ёстой юм.

Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Ерөнхийлөгчийн 2017 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 241 сургуулийн 500 орчим монгол хэл, уран зохиол, монгол бичгийн багш нарт зориулсан “Эх хэлний өдөр”-2018 лекцийг 2018 оны наймдугаар сарын 29-ны өдрийн 9-12 цагийн хооронд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 32 дугаар дунд сургуулийн Урлагийн танхимд зохион байгуулахаар болов.

Уг арга хэмжээний зорилго нь монгол хэл уран зохиол, монгол бичгийн багш нарыг мэргэжил арга зүйгээр хангах, монгол хэл соёлоо хадгалах, хамгаалах, хөгжүүлэх, тэдэнд хэлний боловсрол олгох зорилготой юм.

Лекцэнд:

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам “Даяаршлын эрин үед Монгол хэлээ хэрхэн хадгалж хамгаалах вэ?” сэдвээр,

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, шинжлэх ухааны доктор Ц.Өнөрбаян “Монгол хэлний дархлаа, үнэ цэн” сэдвээр,

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн Б.Наминчимэд “Уран зохиолын хичээл яагаад үнэ цэнтэй вэ?” сэдвээр тус тус лекц уншиж ярилцана.

Санал болгох

The Wasabies: Бидний гол зорилго бол Азид болон онлайн орчинд Монгол Улсаа сурталчлах

Энэ удаа Монголын хамгийн отгон охидын хамтлагийн гишүүдтэй ярилцлаа.“Wasabies” хамтлаг байгуулагдаад нэг жил болж байгаа бөгөөд гишүүд 16-19 настай. Охид аль хэдийнээ таван дуу гаргаж, анхны цомгоо гаргахаар бэлдэж байгаа бөгөөд удахгүй бие даасан тоглолтоо хийхээр бэлдэж байна.  

24 өдрийн өмнө
Ж.Энхзаяа: “Playtime 2019” хөгжмийн наадамд АНУ-ын алдарт “Yo La Tengo” тэргүүтэй 30 хамтлаг оролцоно

“Playtime” бол Монголын хамгийн том бөгөөд 18  жилийн түүхтэй хөгжмийн наадам. Сүүлийн жилүүдэд тус наадмын нэр хүнд улам өсөж дагаад хувцас загвар, аялал жуулчлал хөгжиж байгаа. Тиймээс энэ жилийн “Playtime” хөгжмийн наадмын тухай хөгжлийн асуудал хариуцсан захирал Ж.Энхзаяатай ярилцлаа.

1 сарын өмнө
"The Hu" хамтлаг Bilboard-ын жагсаалтад багтлаа

Монголын метал рок Bilboard жагсаалтад бичигдсэн нь олны анхааралд өртөв.

1 сарын өмнө
НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд 23 уран бүтээлч оролцохоор шалгарлаа

ХБНГУ-д НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн 21 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа.  Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, НордАрт Монгол Улсын хамтын ажиллагааны 5 жилийн ойн хүрээнд манай улсаас тус үзэсгэлэнд  23 уран бүтээлч 53 бүтээлээрээ оролцохоор боллоо.

1 сарын өмнө