“Авзага трейд” компани хороолол дундах зам хааж, барилгын ажил эхлүүлжээ

12
1
7 сарын өмнө

-Барилга барих зөвшөөрлийг 2 удаа цуцалсан ч өнөөдрийн байдлаар барилгын ажил үргэлжилж байна-

Сүхбаатар дүүргийн V хороонд хороолол дундах автомашины гарцыг таглан барилга барьж эхэлснээр оршин суугчид байр руугаа орж чадахгүй нөхцөл байдал үүсчээ.

Тодруулбал, Авзага трейд компани өнгөрсөн долдугаар сараас Сүхбаатар дүүргийн 5-р хороонд барилгын ажил эхлүүлсэн бөгөөд хороолол дундах авто замыг хааж, хажууд байрлах VI сургуулийн үерийн ус зайлуулах хоолойг хаасан нь хүндрэл үүсгэж байна.

Одоогоос 10 жилийн өмнө тус газарт барилга барихаар төлөвлөн суурийг тавьсан байна. Харин нийслэлийн газрын албанаас 2010,2012 онд тус газарт барилга барих боломжгүй гэж тухай бүрт нь шийдвэр гаргаж байсан. Гэсэн ч Авзага трейд компани шүүхийн уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй дахин шүүхэд хандаад зогсохгүй, зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг эхлүүлжээ.

Санал болгох

Ирэх сарын 15-наас нийслэлийн зургаан дүүрэгт түүхий нүүрс  хэрэглэхгүй

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон.

9 цагийн өмнө