Шадар сайд Эрээний чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа

7
7 сарын өмнө

Монгол Улсын Шадар сайд, чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Ө.Энхтүвшин өчигдөр (9 дүгээр сарын 6-ны өдөр) БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод ажиллалаа.

Өнгөрсөн 4 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Замын-Үүд, Эрээнийг түшиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээг түргэтгэх тухай санамж бичиг байгуулсны дагуу Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах бэлтгэл үйл явц эрчимжиж байгаа юм.

Энэ хүрээнд Шадар сайд Замын-Үүдийн чөлөөт бүсээс 1 км орчмын зайд байрлах, 900 га талбай бүхий Эрээний чөлөөт бүсэд хийгдэж байгаа бүтээн байгуулалттай танилцав.

Өнгөрсөн хавраас Эрээний чөлөөт бүсийн төвийн хэсэгт газар дор дэд бүтцийн сүлжээ байгуулах ажлыг эхлүүлж, одоогийн байдлаар дулаан, цахилгаан, холбоо, цэвэр, бохир усны шугамын орчин үеийн шийдэл бүхий цогц ажлыг гүйцэтгэсэн төдийгүй ойрын хугацаанд 7-н үйлдвэрийн барилгыг угсарч дуусгах ажээ. 2019 он гэхэд энэ хэсэгт 800 сая юань буюу 126 сая орчим ам.долларын өртөг бүхий ажил хийгдэнэ гэж Эрээн хотын удирдлагууд ярилаа.

Шадар сайд мөн өдөр Эрээн хотын хилийн иргэдийн худалдааны бүсийн үйл ажиллагаатай танилцсан.

 Энэ төвд Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид Хятадын холбогдох байгууллагууд хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн бараа бүтээгдэхүүнээ худалдаалж эхэлжээ. Эндээс Хятадын иргэд өдөрт 8000 юань хүртэлх үнийн дүн бүхий барааг татваргүйгээр худалдан авч болдог байна гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

Санал болгох

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томиллоо

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.04.19) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 30 минутад эхэлж, Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

1 өдрийн өмнө
Г.Занданшатарын "Нэг Монгол нэг зүгт Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн" ном гран при шагнал хүртлээ

ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн Улсын Их Сургууль, Орос-Монголын хамтын ажиллагааны төв, “Их сургуулийн ном” (Университетская книга) төслөөс хамтран зохион байгуулсан Сибирийн бүс нутгийн шилдэг ном шалгаруулах VIII уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслол боллоо.

2 өдрийн өмнө