Хайлааст, Чингэлтэйн замд сэрэмжлүүлэх самбарууд байршууллаа

1 жилийн өмнө

Чингэлтэй дүүргийн нутаг 15,17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 он гарсаар эхний хагас жилд нийт 52 зам тээврийн осол бүртгэгдсэн нь нийт ослын 3,5 хувийг эзэлж байна.

Иймд тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран дээрх хорооны нутаг Хайлааст, Чингэлтэйн замуудад нийт 5 ширхэг цацруулагч бүхий сэрэмжлүүлэг самбаруудыг байршууллаа.

Цаашид тус хэлтсээс зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга, соёл, анхаарал болгоомжыг дээшлүүлэх зорилгоор олон ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Санал болгох

Авто зам ашигласны төлбөрийг эргэн харж хуулийн хүрээнд шийдвэрлэхээ илэрхийллээ

Авто зам ашигласны төлбөрийг  нэмэхийг эсэргүүцсэн жагсагчдын төлөөлөл болох Автомашинтай хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Цэгмэд, Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар нарын хүмүүсийг Хотын захирагч  С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд жагсагчид авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн.

2 өдрийн өмнө
Борлуулалтын цэгүүдийг яаралтай түлшээр хангахаар нэмэлт тээвэрлэлт гарсан гэв

Тээвэрлэлтийн хувьд 1000 орчим авто машин тээвэрлэлт хийж, өдөрт 1820 тонн шахмал түлшийг дундын болон бөөний цэгүүдэд хүргэж байна.

2 өдрийн өмнө
Утаа мэдрэгчийг арванхоёрдугаар сард багтаан 167 мянган өрхөд үнэгүй олгоно

Өнгөрсөн долоо хоногт гэхэд угаарын хийнд хордсон байж болзошгүй нэг дуудлага НОБГ-т бүртгэгджээ.

2 өдрийн өмнө
Түлш борлуулах цэгүүдийг яаралтай түлшээр хангахыг хотын Захирагч үүрэг болголоо

Түлш савлах хүнгүйн улмаас Сонгинохайрхан дүүрэгт 44 цэг түлш борлуулах боломжгүй болжээ.

2 өдрийн өмнө