Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км автозамыг шинээр барина

8
7 сарын өмнө

7e2e6702-9060-455b-850d-75b914e8756e,zasag.jpeg.jpg

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй  “ Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам барих” төслийг хэрэгжүүлж, зам барилгын ажлыг эхлүүлэх явцыг эрчимжүүлэхийг Сангийн сайдад даалгалаа. Бэлтгэл ажлыг өвлийн улиралд хангаж, барилгын ажлыг хавар эрт эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ энэ онд багтаан Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх нэн их эвдрэлтэй 2,2 км автозамыг шинэчлэх ажлыг дуусгахыг Нийслэлийн засаг даргад үүрэг болгов.

Зам баригдах газрыг бүрэн чөлөөлж дууссан, барилгын ажлын гүйцэтгэгчээр санал ирүүлсэн таван компаниас Синохайдро компанийг сонгон шалгаруулаад байгаа аж.

Санал болгох

Ирэх сарын 15-наас нийслэлийн зургаан дүүрэгт түүхий нүүрс  хэрэглэхгүй

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон.

9 цагийн өмнө