ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Фэйсбүүк компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

3
7 сарын өмнө

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр Фэйсбүүк компанийн Хонконг, Тайвань, Монголыг хариуцсан бодлогын газрын захирал Жорж Чэн, Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал хариуцсан захирал Жеф Ву тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Ази Номхон далайн бүс болон Монгол Улсын фэйсбүүк хэрэглээний тухай ерөнхий мэдээллийг захирал Жорж Чэн өглөө. Мөн фэйсбүүкийн үйлчилгээний стандартын талаар танилцууллаа.

Монгол Улс нийт 1,5 сая гаруй фэйсбүүк хэрэглэгчтэй. Фэйсбүүк нь үг хэлэх, үзэл бодлоо хуваалцах талбар болсон. Гэсэн ч хуурамч хаяг, худал мэдээ мэдээлэл нь нийгмийн сэтгэл зүйг эвдэх, ялангуяа хүүхэд, залуучуудын хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж, тэднийг хуурч залилан цахим гэмт хэргийн хохирогч болох эрсдэл байна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар тэмдэглээд хуурамч хаягийг цэгцлэх, зүй бус явдлаас урьдчилан сэргийлэхэд хамтарч ажиллах хүсэлт тавилаа.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах шийдвэр гаргасан. Ухаалаг утас сурагчдыг цахим гадуурхалд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байгааг хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Г.Занданшатарын "Нэг Монгол нэг зүгт Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн" ном гран при шагнал хүртлээ

ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн Улсын Их Сургууль, Орос-Монголын хамтын ажиллагааны төв, “Их сургуулийн ном” (Университетская книга) төслөөс хамтран зохион байгуулсан Сибирийн бүс нутгийн шилдэг ном шалгаруулах VIII уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслол боллоо.

7 цагийн өмнө
Засгийн газраас тусгай хамгаалтад авах 22 газрын  хоёр  нь хилийн цэс, координатын давхцалтай

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хралдаанаар Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Зарим газар нутгийг улсын хамгаалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

9 цагийн өмнө
Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл

УИХ-ын гишүүнээр нэр дэвших доод насыг 30 болгох, давхар дээлийг тайлах зэрэг өөрчлөлтүүдийг тусгажээ

12 цагийн өмнө
Б.Пүрэвдорж: Эрдэнэт үйлдвэрт оросуудын хэрэгжүүлдэг луйврын схемийг ашигласан байж магадгүй

“Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас Ш.Батхүүгийн “Стандарт” банкинд  тавьсан өр болох 40 сая ам.долларыг төлсөн асуудлыг нягтлан үзэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байгаа бөгөөд үүссэн нөхцөл байдлын талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.

12 цагийн өмнө