14-ний өдөр хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно

6
7 сарын өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.6-д “гадаадад сурч, ажиллаж хөдөлмөрлөж байсан залуучуудыг дэмжиж, ажлын байраар хангах, хамтран ажиллах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар 2017 оны 158 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 3.2.7-д “гадаад болон дотоодод сурч боловсрон, нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулах” зорилтыг хангахаар “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн, яармагийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 13:00-17:00 цагийн хооронд МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулна.

Тус хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг Гадаад харилцааны яам, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ, хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шинэ хөгжлийн түлхүүр” (MSDI) ТББ-ууд хамтран зохион байгуулах юм.

“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үеэр  үндэсний тэргүүлэгч 50 аж ахуй нэгж, байгууллагууд нээлттэй 500 ажлын байр зарлаж, эх орондоо хөдөлмөр эрхлэх, тав тухтай амьдрах боломж ба тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийж, нээлттэй ярилцлага өрнүүлэн, гадаадад төгсөгчид болон хилийн чанадад амьдарч буй иргэд эргэн ирэхэд хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөл байдлын талаар харилцан санал солилцож, зөвлөгөө, мэдээлэл өгнө. Мөн энэхүү хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт гадаадад суралцаж, ажиллаж амьдарч байгаагүй залуучууд ч оролцох боломжтой юм.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих чиглэлээр гадаад, дотоодын байгууллагуудыг мэдлэг, чадвартай боловсон хүчнээр хангах, гадаадад ажиллаж, амьдарч байсан иргэдийн мэдлэг, туршлагыг эх орондоо нутагшуулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ-ууд гурван талт санамж бичиг байгуулан цаашид энэ чиглэлээр олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар боллоо гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Санал болгох

Шошгон дээрээ 350гр гэж бичсэн ч электрон жин дээр жинлэхэд 90гр-тай байжээ

Мэргэжлийн хяналтын ерөний газраас хүнсний үйлдвэрүүдийг шалгаж улсын баталгаагүй жин хэмжүүр ашигласан, бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг бичээгүй зэрэг зөрчлүүдийг илрүүллээ.

2 өдрийн өмнө
Энэ сарын 25-ны өглөө зам хаах тул зорчигчид нисэх буудалд эрт очих шаардлагатай

Монгол Улсын Засгийг газрын 2019 оны 116 дугаар тогтоолоорр Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтийг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах болсон билээ.

2 өдрийн өмнө