Увс аймгийн иргэд хамгийн цөөн өргөдөл гомдол гаргажээ

10
7 сарын өмнө

e7aeeeb2-35bb-4dbd-b1b9-03614b7dfdd0,захсаг хурал.jpeg.jpg

Иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн эхний хагас жилийн тайланг хэлэлцлээ. Дээрхи байгууллагуудад нийт 416 мянга гаруй иргэн хандаж өргөдөл, гомдол, санал, хүсэлт, шүүмжлэл гаргаснаас 402795 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгч 998 өргөдөлд хариу өгөлгүй хугацаа хэтрүүлсэн байна. Нийт өргөдлийн 180287 нь Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагад хаяглагдснаас ХНХЯ хамгийн их буюу 78800 гаруй өргөдөл гомдол хүлээж авсан бол ХХААХҮЯ хамгийн бага буюу 148 өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэсэн байна. Аймаг орон нутагт Архангай аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд 36308 өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авсан нь хамгийн өндөр үзүүлэлт бол Увс аймгийн иргэд хамгийн бага буюу 1700 гаруй өргөдөл гомдол, хүсэлт гарган шийдвэрлүүлсэн байна.

Иргэдээс гаргасан өргөдлийн дийлэнхи нь нийгмийн халамж хүссэн, цалин нэмэгдүүлэх шаардлага, өрхийн орлогоо шинээр тодорхойлуулах, газрын харилцаа, орон сууц, санхүүгийн дэмжлэг хүссэн байв. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томиллоо

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.04.19) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 30 минутад эхэлж, Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

1 өдрийн өмнө
Г.Занданшатарын "Нэг Монгол нэг зүгт Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн" ном гран при шагнал хүртлээ

ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн Улсын Их Сургууль, Орос-Монголын хамтын ажиллагааны төв, “Их сургуулийн ном” (Университетская книга) төслөөс хамтран зохион байгуулсан Сибирийн бүс нутгийн шилдэг ном шалгаруулах VIII уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслол боллоо.

2 өдрийн өмнө