Охидын шигшээ эхний өрсөлдөгчөө илүүрхлээ

21
7 сарын өмнө

Монголын шигшээ баг охидын Азийн 16 хүртэлх насны АШТ-ий эхний тоглолтоо өнөөдөр Пакистаны шигшээ багтай хийлээ. Ики Ёжи дасгалжуулагчтай манай охидууд үндсэн цагийн туршид эсрэг багт довтлох боломж олгоогүй юм. Тасралтгүй үзүүштэй довтолгоо зохион байгуулсаны үр дүнд Г.Тэмүүлэн(26', 43'), Д.Солонго (29') нарын гоолоор 3:0-ийн харьцаатай өндөрлөсөн.

Тоглолтын 2-р хагас эхлэхэд Монголын Үндэсний шигшээ багт багтан тоглосон С.Удвал (57'), Г.Цолмон (54') нар тооны самбарт нэрээ гаргаж тоог 5:0 болгосон юм. Энэ үед ч эсрэг багийн дасгалжуулагч багийнхаа анхны хаалга уруу чиглэсэн цохилтыг хүлээсээр байлаа. Эцэст нь 78 дахь минутанд Э.Энхмаргад гоолдож, С.Удвал хоёр дахь гоолоо бүртгүүлсэн бөгөөд эцсийн цэгийг Г.Отгонжаргал шүүгчийн мэдлийн цагт тавьснаар Монголын 16 хүртэлх насны охидын шигшээ баг 8:0-ийн харьцаатай өрсөлдөгчөө буулгаж авлаа.

Ийнхүү 2 жил хагасын хөдөлмөрийнхөө үр дүнг Япон дасгалжуулагч Ики Ёжи харж эхлэсэн бөгөөд тоглолтын дараа энэ амжилт цор ганц шигшээ багийн амжилт бус Монголын Хөлбөмбөгийн Холбооны бодлого, түүний хэрэгжилтийн үр дүн гэдгийг хэлж байсан юм.

Охидууд маань ирэх долоо хоногийн даваа гарагт буюу 9 сарын 17-ны өдөр Хонг Конгийн шигшээ багтай хоёр дахь тоглолтоо хийнэ. Тиймээс тэдний хожлын буухиа, түүхэн амжилттай үзэгч та хамт байж уухайлан дэмжээрэй.

 

Санал болгох

Олимпийн бэлтгэлд 6.5 тэрбумыг 2019 онд зарцуулна

Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх бэлтгэх ажлыг эрчимжүүлэх тухай тогтоол гаргалаа

19 өдрийн өмнө
Ц.Раднаа: Спортоор хичээллэж явсан болохоор олон талын өвчин байдаггүй

Хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-д оролцсон Монголын баг тамирчид эх орондоо хүрэлцэн ирлээ.

21 өдрийн өмнө