Ц. Анхзул
Сэтгүүлч

М.Энхзориг: 2017 оны байдлаар үйл ажиллагаа явуулж буй 78 мянган ААНБ-ын 44.5 хувь нь НДШ төлөөгүй байна

1
2018 оны 9 сарын 192018-09-19

“Нийгмийн даатгал төлөхгүй, цалингаа бүтнээр нь авна” хэмээн үгсэн тохиролцож бусдаар хөдөлмөр эрхлүүлдэг аж ахуйн нэгжүүдийн тоо олширсон талаар судлаач, эдийн засагчид ярих болсон. Нийгмийн даатгал төлж, улсад мөнгө төвлөрүүлдэггүй ч боловсрол, эрүүл мэнд, хууль сахиулах гээд төрийн бүхий л үйлчилгээг үнэ төлбөргүй авч байгаа нь “бусдын хөдөлмөрийг шимж амьдарч байгаа хэлбэр” хэмээн Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал ярилцлагадаа онцолсон юм. Түүнчлэн улсын хэмжээнд тэдгээр “шимэгч” ААНБ-уудын нарийн тоо байдаггүй талаар А.Амарбал дурдсан. А.Амарбал: “Шимэгчдийг судла” гээд Засгийн газар төсвөө өгвөл бид судална

4bdbcf7d-15eb-472d-9b7c-36c8ae2f108c,Capture.JPG.jpg

Тэгвэл Эдийн засагч М.Энхзориг төрийн байгууллагуудын мэдээллийг баримт болгон, уг судалгааг боловсруулсан байна. Судалгаанд:

Нийгмийн хамгааллын тухай ойлголт

Нийгмийн даатгалын сангийн шимтгэл төлөгч ажил олгогчид

Нийгмийн даатгалд даатгуулагчид

Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага

Нийгмийн даатгалын хэтийн төлөв гэсэн сэдвүүдийг хамруулсан бөгөөд энэ удаа улсын хэмжээнд хэчнээн ААНБ үйл ажиллагаа явуулж байгаа, тэдний хэд нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, төлдөггүйг хүргэж байна.  

Манай Улсын нийгмийн даатгал сангийн 2017 оны орлого бүрдүүлэлтийн 64.9 хувийг ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэлийн орлого, 27.0 хувийг улсын төсвөөс татаас хэлбэрээр авч орлого бүрдүүлж зарцуулсан байна. Нийгмийн даатгалд шимтгэл төлсөн ажил олгогчдын тоог албан ёсны статистик мэдээлэл болох Үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагын тоо, Татварын ерөнхий газрын татвар төлөгчийн бүртгэлийн ААНБ-ын тоотой (2017.06.30-ны байдлаар) харьцуулж үзэхэд:

Үйл ажиллагаа явуулж буй нийт ААНБ-ын тооноос Нийгмийн даатгалд шимтгэл төлөгч ажил олгогчдын тоо нь (35 005)-аар бага байгаа бөгөөд нийт ААНБ-ын 55.5 хувьтай тэнцүү байна. Хариуцлагын хэлбэрээр нь авч үзвэл хязгаарлагдмал хариуцлагатай компани 26 060, нөхөрлөл 1 253, төрийн бус болон олон нийтийн бусад байгууллага 5 773-аар бага байгаа нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой аж ахуй нэгж байгууллагуудыг бүрэн хамруулаагүй гэсэн дүгнэлт гаргаж болохоор байна.

71ff628b-49ce-41b4-a6eb-301746aa94ea,нд5.JPG.jpg

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч ажил олгогчдын тоо, Үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ын тоо, аймгаар, 2017 он

Эндээс 35005 аж ахуйн нэгж байгууллага нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байгаа нь харагдаж байна. Эдгээр байгууллагуудад хэчнээн хүн хөдөлмөр эрхэлж байгааг мөн л судлан гаргаагүй бөгөөд энэ тоог гаргахын тулд Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын ерөнхий газар мэдээллээ нэгтгэхэд гарах боломжтой. 

САНАЛ: Үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ын хамрагдалтын нэмэгдүүлхийн тулд Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газартай НДЕГ хамтран ажиллаж, нэг бүрчлэн мэдээлийн сангаа тулгаж ШИМТГЭЛ ТӨЛӨӨГҮЙ ААНБ-ыг нарийвчлан тогтоох

Хамгийн цөөн ажил олгогчийг хамруулсан аймаг дээр туршиж хамрагдалтын нэмэгдүүлэх

Албан журмын даатгуулагчид болон сайн дурын даатгуулагчдын хамрагдалтын хувийг нэмэгдүүлэх

Хэтийн тооцооллоос үзэхэд: 2045 он гэхэд нийт хүн амд 60-аас дээш насны хүн амын эзлэх хувь 20.3% (14.3% нэмэгдэхээр) болохоор байна. 60-аас дээш насныхан хүн амыг эзлэх хувь нэмэгдэх тутам Тэтгэврийн санд ачаалал учруулах магадлалтай.

НДС-гийн орлого, зарлагын хэтийн тооцооллоос үзэхэд, 2045 он гэхэд НДС-ийн орлого 23.6 дахин, НДС-гийн зарлага 36.9 дахин нэмэгдэж байна. Цаашид энэ байдлаараа байвал НДС МАШ ИХ АЛДАГДАЛТАЙ байхаар байна.

Санал болгох