ОХУ шатахуун нийлүүлэх үнээ нэмэгдүүлнэ

1.0 зуу
7
1 жилийн өмнө

ОХУ ирэх аравдугаар сараас Аи-92 шатахууны үнийг тонн тутамдаа 41 ам.доллар, дизель түлш тонн тутамдаа 91 ам.доллараар тус тус нэмнэ гэж тус улсын Сангийн яамны сайтад мэдээлжээ.

Энэ сарын байдлаар Орост Аи-92 шатахууны дээрх хилийн үнэ 1 тонн нь 721 ам.доллар, дизель түлш 1 тонн нь 673  ам.долларын үнэтэй байгаа юм. Монгол Улсын хувьд есдүгээр сард ийм үнээр тус улсаас шатахуунаа худалдан авч буй гэсэн үг.

Тэгвэл ирэх сараас Аи-92 шатахууныг 1 тонныг нь 762 ам.доллараар (1,878,330 төгрөг), дизель түлшийг 1 тонныг нь 764  ам.доллараар (1,883,260 төгрөг) худалдаж авч эхлэх нь тодорхой болов. Тиймээс Монгол Улсад шатахууны үнэ нэмэгдэх гэж ойлгож болно. Дизель түлшнээс л гэхэд манай улс тонн тутамд 280,000 төгрөгийн татвар авдаг, мөн НӨАТ-ын 10%, гаалийн 5%-ийн татвар гээд зөвхөн улсын авдаг татваруудын хэмжээг тооцож үзэхэд тонн тутмын үнэ нь 2,400,000 төгрөгөөс давчихаж байгаа юм.

Хойд хөршийн хувьд зөвхөн ирэх сард бус 11, 12 саруудад ч дээрх үнийг өсгөх хандлагатай байгаа аж.

Шинжээчдийн үзэж буйгаар ОХУ-ын Засгийн газар нефть, байгалийн хийн олборлолтын онцгой албан татварыг цаашид ч нэмэхээр төлөвлөжээ. Эндээс бүрдүүлэх татварын хувь хэмжээг нэмэгдүүлснээр Ерөнхийлөгч Владимир Путины залуу гэр бүлд зориулсан орон сууцны хөтөлбөрүүд гэх мэт нийгмийн халамжийг сайжруулахад чиглэгдэх юм.

Санал болгох

С.Батболд: Монгол тээвэрчид 15 улсад тээвэр хийх боломжтой

Монгол Улсад автотээврийн салбар үүсч хөгжөөд 94 жилийг үджээ. Манай улсын хөгжлийн давуу талын үзүүлэлтэд “Орос, Хятад гэсэн томоохон зах зээлд ойр, ашигт малтмалын нөөц ихтэй” гэсэн бол сул талын үзүүлэлтэд “дэд бүтэц сул хөгжсөн, тивийн болон бус нутгийн олон улсын гол зам, харилцаанаас алслагдсан, далайд шууд гарах гарцгүй” гэж тодорхойлсон байдаг. Харин дээрх давуу талуудаа ашиглан, сул талуудаа хэрхэн нөхөж, автотээврийн салбарт ямар бодлого баримталж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой ярилцлаа.

3 өдрийн өмнө
Манай ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Торонто хотын үзэсгэлэнд оролцлоо

Баялаг Өлзий, Кашмир холдинг,  Сайнтүмэн кашмир, Сувд кашмир компаниуд олон улсын оёмол, сүлжмэл хувцасны "Apperal Textile Sourcing Canada-2019"  үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцлоо. Тус үзэсгэлэн энэ сарын 19-21-ний өдрүүдэд Торонто хотноо болсон юм.Энэ сарын 19-ний өдөр Элчин сайд Я.Ариунболд тэргүүтэй төлөөлөгчид үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, 20-ны өдөр манай ноолуурын компаниуд загварын шоунд бүтээгдэхүүнээ танилцуулжээ.

3 өдрийн өмнө
Гэр хорооллын иргэдэд “Ногоон зээл” олгоно

Гэр хорооллын иргэдэд цахилгаан халаагуур, байшин, сууцны дулаалга, эко жорлонгоо шийдэхэд нь дэмжлэг болох “Ногоон зээл”-ийн гэрээг БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо арилжааны гурван банктай өнөөдөр байгууллаа.

9 өдрийн өмнө