Ц. Анхзул
Сэтгүүлч

200 сая төгрөгөөр 4 уулзварт шар тэмдэглээ хийнэ

30
2018 оны 9 сарын 202018-09-20

2d59300e-7453-47ee-a1f8-197ca32f490b,зам-1.jpg.jpg

Ирэх 11 дүгээр сарын 1-ний өдрөөс Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлнэ. Энэ хүрээнд замын түгжрэлийг бууруулах зорилгоор зарим замын уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийхээр төлөвлөжээ. Эхний удаа 4 уулзварт уг тэмдэглэгээ хийх, камержуулах бөгөөд үүнд нийт 200 сая төгрөг зарцуулах юм. Тодруулбал, Цэцэг төвийн уулзвар, Цаг уурын уулзвар, Багшийн дээдийн уулзвар, Байгалийн түүхийн музейн уулзвар гэсэн дөрвөн уулзварт энэ тэмдэглэгээг хийнэ.

Б.Индра: Шар тэмдэглэгээг арилдаггүй, зориулалтын бүтээгдэхүүнээр хийнэ

Тэгвэл уг тэмдэглэгээг ямар материалаар хийх, “Гэрэлт гудамж”-нд хийсэн замын тэмдэглэгээ шиг борооны усанд урсах эсэх талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Орлогч дарга Б.Индрагаас тодруулахад “Гэрэлт гудамжинд хийгээд арилсан замын тэмдэглэгээний ажлыг манайх хийгээгүй, зөвшөөрөл ч олгоогүй. Замын уулзварт хийхээр төлөвлөж буй шар тэмдэглэгээг манай байгууллага хариуцаж хийнэ. Уг тэмдэглэгээг замын тэмдэглэгээ хийдэг зориулалтын бүтээгдэхүүнээр хийх тул арилах, алга болох асуудал үүсэхгүй. Цаашид ачаалал ихтэй уулзваруудад нэмж хийх байх. Цаашдаа тухайн уулзваруудыг камержуулж, анивчиж буй гэрлээр шар тэмдэглэгээг давсан жолооч нарт хариуцлага тооцох ажил хийгдэнэ” гэсэн мэдээллийг өглөө.

Шар тэмдэглэгээний ач холбогдол юу вэ

Замын хөдөлгөөний ачаалал ихэссэнтэй холбоотойгоор зөвшөөрсөн гэрэл дохио нь ассан боловч тухайн чиглэлийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удааширсан, түгжрэл сааталтай байхад ихэнх жолооч “Зогс шугам”-ын ард зогсолгүй, уулзварт орж, хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж бусад чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаадаг, түгжрэл саатлыг улам нэмэгдүүлдэг. Иймд дөрвөлжин шар тэмдэглэгээ хийсэн уулзварт анхааруулах дохио анивчиж байгаа үед тухайн тэмдэглэгээ рүү нэвтрэхгүй, зогсохыг анхааруулах юм хэмээн НИТХ-ын үеэр уг ажлыг санаачлэгчид танилцуулсан.

Уулзварт шар тэмдэглэл хийх ажлыг өнөөдрөөс Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ хийж эхэлжээ.

 

Санал болгох

Францын соёл, аялал жуулчлалын өдөрлөг боллоо

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол-Францын төв хамтран франц хэлтэн орнуудын хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Франц хэлтнүүдийн баяр”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

1 цагийн өмнө
Гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас хийж байгаа болон хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар долоо хоног бүрийн баасан гарагт мэдээлэл өгч буй. Тэгвэл өнөөдөр 2023 онд хийх ногоон байгууламж, явган хүний замын ажил болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өглө

3 өдрийн өмнө
Хоёр байршилд авто замын хөдөлгөөний чигийг нэг урсгалд оруулж туршина

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав

3 өдрийн өмнө
Налайх дүүрэгт 100 хүүхдийн ортой шинэ цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил өрнүүлж буй

4 өдрийн өмнө