Бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “Хөхөөний үүр” кино дэлгэцэнд гарна

2
2018 оны 9 сарын 252018-09-25

Энэ намрын хамгийн их хүлээлт үүсгэсэн “Хөхөөний үүр” уран сайхны кино нөгөөдөр буюу энэ сарын 27-нд нээлтээ хийх гэж байна.  Сүүлийн жилүүдэд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах болсон үр хөндөлт, хил давуулж хүүхдээ худалдаалах гэмт хэргийн асуудлыг “Хөхөөний үүр” хөндөнө.  

Тус киног ойрын үед дэлгэцэнд хараагүй шинэ өнгө төрх, мэргэжлийн ур чадварыг гаргасан бүтээл болох байх хэмээн кино судлаачид өндөр найдвар тавьж буйгаа дуулгасан юм. Киноны ерөнхий продюсерээр жүжигчин Ө.Мөнгөнтулга, ерөнхий найруулагчаар Б.Цогт-Эрдэнэ, хөгжмийн зохиолчоор Б.Бат-эрдэнэ \Аранза\ нар ажиллажээ. Киноны зохиолыг С.Баярсайхан, Б.Цогт-Эрдэнэ нар бичсэн бол гол дүрд залуу жүжигчин Р.Нандинцэцэг, туслах дүрүүдэд Э.Пүрэвжаргал, ӨМӨЗО-ны жүжигчин С.Сайшингаа, Ж.Алтангуа, Б.Наянтай нар тоглосон байна. Киноны үйл явдлын 90 хувь нь хилийн чанадад өрнөдөг, тэр ч утгаараа ихэнх зураг авалтыг өмнөд хөршид хийжээ. “Кино Цамхаг” студийн уран бүтээлчид өмнө нь 6 аймшгийн кино хийж үзэгчдийн хүртээл болгож байсан бөгөөд энэ удаад уянгын драмаар ур чадвараа харуулах гэж байна. Эх үрийн ариун нандин хүйн холбоо гэж юу болох, мах цус саллаа ч далд холбоос нь хэзээ ч салдаггүйг “Хөхөөний үүр”-ээс үзээрэй.

Санал болгох

Валентинаар төрсөн 9236 хүн Хосбаяр гэдэг нэртэй

Хоёрдугаар сарын 14-нд 9236 хүн төрсөн бөгөөд тэдний хамгийн түгээмэл нэр нь ХОСБАЯР. Энэ өдөр төрсөн хүмүүсийн 3240 нь гэрлэсэн ба 360 хос нь ижил нэртэй. Монгол Улсын хүн амын анхны гэрлэлтийн дундаж нас эрэгтэй 29, эмэгтэй 26 байна.

7 өдрийн өмнө
Бон Жон Хо: Оскарт хүргэсэн бүх жүжигчдэдээ баярлалаа

АНУ-ын кино академийн 92 ахь удаагийн Оскарын наадмаас Ази кино анх удаа "Шилдэг эх зохиол" төрөлд яллаа.

11 өдрийн өмнө
"Parasite" Оскар хүртэв

"Оскар 2020" наадмын Best original screenplay буюу  “Шилдэг эх кино зохиол” төрөлд "Parasite" киногоороо Бонг Жонг Хо Оскарын шагнал хүртлээ.

11 өдрийн өмнө
"Оскар 2020" наадмын шагналтнууд тодорсоор байна

Америкийн кино урлагийн академийн 92 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол Калифорнийн алдарт Долби театрт болж байна. 

11 өдрийн өмнө