Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд баригдсан барилгыг албадан буулгалаа

21
3
9 сарын өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд энэ сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэр болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны тогтоолыг үндэслэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Түүх, соёлын үнэт өв болсон Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд зохих зөвшөөрөлгүй барилгыг албадан буулгах захирамж гаргасан байна. Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд 3600 м2 газрыг хашаалж, 270м2 талбай бүхий 2 давхар барилга баригдсан байсныг дээрх захирамжийн хүрээнд өнөөдөр албадан буулгалаа.

Энэхүү чөлөөлсөн талбай дээр Чойжин ламын сүм музейн зүгээс тохижилтын ажил хийж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох

Хятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн нээгдлээ

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын Өвөрмонголын Хятаны шилдэг үзмэр” үзэсгэлэн Монгол Улсын Үндэсний түүхийн музейд өнөөдөр нээлтээ хийлээ.

5 цагийн өмнө
50 хороонд автомат угаалгын газар барьж байгуулах тухай санал гаргажээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн ээлжит хурлаар таван асуудал хэлэлцлээ.

1 өдрийн өмнө