Сэлбэ зуслан, Цайз захын авто замуудыг сунган шинээр барьж байна

29
9 сарын өмнө

Цайз захаас хойш өгсөх авто замын засварын ажил 60 хувьтай байна. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Зүүн Алтан өлгийн цайз захаас хойш өгсөх 0.850 км авто замын засварын ажлын газар чөлөөлөлтийн ажил хийгдэж дууссан. Өнөөдрийн байдлаар хашлага суурилуулах, буталсан чулуун суурь, борооны ус зайлуулах хоолой болон явган хүний замын ажил хийгдэж байна.

Түүнчлэн, Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ зуслан /хуучнаар/-гийн зүүн талаар үргэлжлэх 1 км авто замын ажлын хашлага суурилуулах ажил дуусч, буталсан чулуун суурийн ажил хийгдэж байна. Үргэлжлүүлэн асфальт бетон хучилтын ажил хийгдэх юм.

 

 

Санал болгох

50 хороонд автомат угаалгын газар барьж байгуулах тухай санал гаргажээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн ээлжит хурлаар таван асуудал хэлэлцлээ.

20 цагийн өмнө
Улаанбаатар хот 2025 онд ТЭГ ЗОГСОЛТ хийхэд хүрчээ

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

1 өдрийн өмнө