Ганц болон олон талт үзлийн мөргөлдөөн хурцдаж байна

1 жилийн өмнө

Нью-Йоркт болж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73-р чуулганы уур амьсгал хурцадмал байдалтай байна. Нэг талд нь АНУ-ын ерөнхийлөгч Трамп “Америк эн тэргүүнд”, “Америкийн эрх ашгийг тэргүүн байранд тавих”, даяаршлыг эсэргүүцэх үзлийг баримталж, нөгөө талд нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш тэргүүтэй хуралд оролцож байгаа гишүүд олон талт үзлийг хамгаалж, нэгдсэн үйл ажиллагаа явуулахаа илэрхийлж байна. Энэ бол ганц ба олон талт үзэл, дүрэм журам ба дээрэнгүй үзлийн хоорондох мөргөлдөөн дэлхийн тавцанд гарч буйн илрэл юм.  

Тус чуулган нээгдэх үед ганц талт үзэл, худалдааны ивээх үзэл давамгайлж, НҮБ-аар гол болгосон олон улсын системд хүнд цохилт өгсний улмаас дэлхийн эдийн засгийн сэргэлт, хөгжлийн хэтийн төлөвийн тодорхойгүй байдлыг нэмэгдүүлжээ. 

Гутерриш хэлэхдээ: Хүн төрөлхтөн олон талт үзлийг шаардах цаг ирлээ. Иймээс энэ чуулган “НҮБ бүх хүнтэй хамаатай байхын тулд: Дэлхийг удирдах хүчин чадал, үүрэг хариуцлагаа биелүүлэх замаар энх тайван, эрх тэгш, тогтвортой нийгмийг бий болгоё” сэдвийг сонгон авч, хуралд оролцсон олон орны удирдагч, төлөөлөгчдийг энэ тухай санал бодлоо хуваалцахыг хүссэн. Харин, АНУ-ын ерөнхийлөгч Трамп үүний эсрэг байр суурьтай байгаа юм гэжээ.  

Ноднин жил НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцсонтойгоо адил Трамп энэ жил АНУ-ын ерөнхийлөгч болсноос хойш хэрэгжүүлж байгаа "Америк эн тэргүүнд" бодлогоо хамгаалан мэтгэлцэж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Олон улсын эрүүгийн шүүх зэрэг олон талт байгууллага, Ираны цөмийн хэлэлцээрийг шүүмжлэн, Иран, Венесуэл, Герман зэрэг улс орныг буруушааж, АНУ "Даяаршлын үзэл санааны эсрэг" байх тухай санаагаа илэрхийлжээ. АНУ-ын хэвлэл мэдээллийн эх сурвалжаас үзвэл, Трампын илтгэл хуралд оролцсон олон улсын төлөөлөгчдийн "инээд"-ийг хүргэж, олон хүний шүүмжлэл, эсэргүүцлийн бай болсон гэж мэдээлжээ.

Тухайлбал, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш: Дэлхий нийтээрээ хүнд сорилттой тулгарч байгаа энэ үед цорын ганц гарах гарц бол "нийтлэг ойлголтод суурилсан нэгдсэн үйл ажиллагаа" юм гэжээ. Францын ерөнхийлөгч Макрон "хүчирхэг этгээдийн хууль ёс"-ыг эсэргүүцэхийг олон улс оронд хандан уриаллаа. Европын холбоо: Ирантай худалдааны харилцаагаа үргэлжлүүлж, төлбөр тооцооны шинэ систем бий болгон, АНУ-ын хориг арга хэмжээг даван туулна гэжээ. Туркийн ерөнхийлөгч Эрдоган дэлхий нийтээрээ энх тайван, хөгжил дэвшилд хүрэхийг уриалав. Өмнөд Африкийн ерөнхийлөгч Рамафоса: Талууд хамтдаа даяаршлыг сулруулах, олон улсын худалдаанд цохилт өгөх гэсэн аливаа оролдлогыг хориглох ёстой гэжээ. Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И: НҮБ-ын олон улсын үйл хэрэгт оруулж буй чухал үүргийг хамгаалж, ээдрээтэй дэлхий ертөнцөд илүү тогтвортой байдлыг бий болгохыг уриалав. Харин Боливын ерөнхийлөгч Моралес Трамп Аюулгүйн зөвлөлийн хурлыг даргалах үеэр Трампыг шүүмжлэн, Америкийн гадаад бодлогын алдаатай түүхийг сөхсөн зэрэг хурцхан үйл явдал боллоо.  

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73-р чуулганы үеэр Америкийн ганц талт үзэл, хүчирхийллийн улс төр ийм олон, төвлөрсөн шүүмжлэлд өртөнө гэдгийг олон нийт мэдэж байсан юм. Их Британийн “Financial Times” сонинд, “олон улсын хамтын ажиллагаанд итгэдэг хүмүүсийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблей бол олон улсын хамтын ажиллагааг баатарлагаар хамгаалах боломж юм.” Америк уг нь дэлхийн 2-р дайны дараах олон улсын эдийн засгийн дэг журам, олон талт худалдааны системийн гол бүтээн байгуулагч, гол оролцогч байв. Гэвч 70 гаруй жилийн дараа буюу Америкийн энэ засгийн газар “Америкийг эн тэргүүнд” нэрийн дор зөвхөн хар амиа хаацайлж, Номхон далайг дамнасан түншийн харилцааны хөтөлбөр буюу TPP, Парисын цаг уурын конвенц, Ираны цөмийн хэлэлцээр болон НҮБ-ын ЮНЕСКО, Хүний эрхийн зөвлөл зэрэг олон улсын байгууллагаас татан гарч, гаалийн татварыг нэмэх хэлбэрээр дэлхийн хэмжээнд худалдааны дайн дэгдээлээ. Энэ нь тэд өөрсдөө оролцож байгуулсан олон талт үзэл, НҮБ-ын дүрэм журам руугаа дайран давшилж, хүн төрөлхтний боловсон нийгмийн хөгжилд асар их саад учруулж байгаа явдал тул бүх дэлхийн эсэргүүцэл, хориглолтой тулгарах нь зайлшгүй юм гэжээ. 

НҮБ бол ганц талт үзлийг гайхуулдаг газар биш, харин олон талт үзлийг практикт хэрэгжүүлэгч гол талбар юм. Хүчирхийллийн улс төр дэлхийн хэмжээнд оршсоор байгаа ч олон улсын дэглэмийг улам шударга, зөв чиглэлээр хөгжүүлж, хувь заяагаа холбон, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх нь олон улсын хамтын нийгэмлэгийн гол урсгал болсон. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73-р чуулганаар ширүүн маргалдаж байгаа нь хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл, цаг үеийн чиг хандлагын илэрхийлэл болж байна.  

Эх сурвалж: mongol.cri.cn

Санал болгох

Ой тогтоолтын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны эмэгтэй тамирчин

Ой тогтоолтын спортын 28 жилийн түүхэнд анх удаа чансааг тэргүүлсэн эмэгтэй тамирчин нь дэлхийн аварга, олон улсын их мастер Н.Мөнхшүр тэргүүлж боллоо.

4 сарын өмнө
Манай сурагчид Олон улсын Физикийн 50 дахь олимпиадаас хоёр хүрэл медаль хүртжээ

Израйль Улсын Тель-Авив хотноо болсон Олон улсын Физикийн 50 дахь олимпиад энэ жил 78 орны 364 хүүхэд, 150 гаруй дасгалжуулагч багш оролцлоо.

4 сарын өмнө