Б. Санжидын 90 насны ойн дурсамж “ Баянговь -3” уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдлээ

1.2 зуу
8 сарын өмнө

0025ad3c-d4e2-432b-bf78-7956a46e8da9,санжид баянговь үзэсгэлэн.jpg.jpg

БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Санжидын 90 насны ойн дурсамж “Баянговь-3” уран бүтээлийн үзэсгэлэн МУЭ-ийн “Art” галерейд дэлгэгдлээ.

Баатарын Санижд /1928-1998/. Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн. Баянхонгор аймгийн урчуудын эвлэлийн салбарын эрхлэгч байхдаа Урлагийн гавьяат зүтгэлтэн /1978-12-18. №291/.Орон нутагтаа аав, ээжийн хамт мал маллан аж төрж байгаад хугацаат цэргийн албыг хаасныхаа дараа 1952 оноос Баянхонгор аймгийн Урчуудын эвлэлийн салбарт дагалдан зураачаар орсноос хойш уг салбарын зураач, эрхлэгч зэрэг ажлыг хийж, уран бүтээлийн хагас зуугаад жилийн замыг туулсан байна. Мэргэжлийн сургуульд суралцаагүй ч өөрийн авьяас билэг, хичээл оролдлогоор нэрт зураач болж чадсан байна. 1953 онд зурсан анхны томоохон бүтээл “Говийн зун”-аас эхлээд Баянхонгор нутгийн үзэсгэлэнт сайхныг тусгасан “Сэгс цагаан богд”, “Их Богд”, “Галуутын хавцал”, “Эхийн гол”, “Түйн голын захад”, “Бөөн цагаан нуур” зэрэг байгалийн, “Манхант говийн манлай”, “Тэмээчдийн дотнын яриа” гэхчилэн аж байдлын, “Эрт галвын орон”, “Партизанууд” гэх мэт түүхэн зэрэг өргөн дэлгэр сэдвээр олон арван бүтээл зуржээ. Бүтээлээрээ “Баянговь”, “Говь ээж” хэмээх томоохон үзэсгэлэн дэглэн дэлгэж олон түмэнд толилуулсан байна. 

Зураач Б.Санжид 1978 онд бүтээлийнхээ “Баян говь” анхны бие даасан тайлан үзэсгэлэнгээ гаргасан бол “Баян говь-2 “ 1988 онд гаргажээ. Түүний бүтээлүүдийг нь Монголын төр өндрөөр үнэлж  түүнийг “Засгийн газрын хүндэт жуух бичиг”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, БНБАУ-ын Г.Димитровын нэрэмжит “ Алтан медаль”,40,50,70 жилийн ойн медалиуд,1967 онд “ Алтан гадас “ одонгоор, 1972 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор, 1978 онд “БНМАУ-ЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН” цолоор тус тус шагнагджээ. Б.Санжид амьдралын сүүлчийн мөч хүртлээ зургаа зурсаар байсан билээ. 
Ийнхүү авьяаслаг зураачийг санан дурсаж гэр бүл, шавь нар, түүний уран бүтээлийг шимтэн сонирхогч нар нь хамтран Б. Санжидын 90 насны ойн дурсамж “ Баянговь -3” уран бүтээлийн үзэсгэлэн 2018 оны  аравдугаар сарын 03-10-ны өдрүүдэд  МУЭ-ийн “Аrt” галерейд нээж байна.

5fb14cd7-202e-4bec-85b9-a8c6eeafbfba,санжид-баянговь-1.jpg.jpg

5a502337-bef4-4b18-8668-01e1ea18de18,санжид-баянговь-2.jpg.jpg

410bb38d-15a4-4a66-a755-b2e57d6723b4,санжид-баянговь-3.jpg.jpg

d97129d4-5bee-4dfe-9323-346680e69633,санжид-баянговь-4.jpg.jpg

Санал болгох

The Wasabies: Бидний гол зорилго бол Азид болон онлайн орчинд Монгол Улсаа сурталчлах

Энэ удаа Монголын хамгийн отгон охидын хамтлагийн гишүүдтэй ярилцлаа.“Wasabies” хамтлаг байгуулагдаад нэг жил болж байгаа бөгөөд гишүүд 16-19 настай. Охид аль хэдийнээ таван дуу гаргаж, анхны цомгоо гаргахаар бэлдэж байгаа бөгөөд удахгүй бие даасан тоглолтоо хийхээр бэлдэж байна.  

24 өдрийн өмнө
Ж.Энхзаяа: “Playtime 2019” хөгжмийн наадамд АНУ-ын алдарт “Yo La Tengo” тэргүүтэй 30 хамтлаг оролцоно

“Playtime” бол Монголын хамгийн том бөгөөд 18  жилийн түүхтэй хөгжмийн наадам. Сүүлийн жилүүдэд тус наадмын нэр хүнд улам өсөж дагаад хувцас загвар, аялал жуулчлал хөгжиж байгаа. Тиймээс энэ жилийн “Playtime” хөгжмийн наадмын тухай хөгжлийн асуудал хариуцсан захирал Ж.Энхзаяатай ярилцлаа.

1 сарын өмнө
"The Hu" хамтлаг Bilboard-ын жагсаалтад багтлаа

Монголын метал рок Bilboard жагсаалтад бичигдсэн нь олны анхааралд өртөв.

1 сарын өмнө
НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд 23 уран бүтээлч оролцохоор шалгарлаа

ХБНГУ-д НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн 21 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байгаа.  Монгол Улс ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, НордАрт Монгол Улсын хамтын ажиллагааны 5 жилийн ойн хүрээнд манай улсаас тус үзэсгэлэнд  23 уран бүтээлч 53 бүтээлээрээ оролцохоор боллоо.

1 сарын өмнө