Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг авлига авч байх үйлдэл дээр нь баривчилжээ

1.7 зуу
6
9 сарын өмнө

2ea5960b-8600-4c75-96dd-1572809bfb95,1 сургууль нэгдүгээр сургууль Бум-Эрдэнэ.jpg.jpg

Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг өнгөрсөн шөнө Авлигатай тэмцэх газраас баривчилжээ. Түүнийг авлига авч байхад нь үйлдэл дээр нь илрүүлсэн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа бөгөөд түүнтэй хамт авлига өгч байсан нэг иргэнийг саатуулсан байна.

Өнөөдрөөс 10 хоногийн өмнө АТГ-аас Нэгдүгээр сургуульд авлига албан тушаалын гэмт хэрэг үүсэх нөхцөл байдал бүрдсэн гэх мэдээллийг өгч байлаа. Тухайн үед Нэгдүгээр сургуулийн захирлаас авлига авч хүүхэд элсүүлдэг талаар асуудлыг тодруулахад “Авлига өгдөг авдаг асуудал байхгүй. Яамны цохолтоор харьяаллын бус хүүхэд авдаг. Улсдаа хийж бүтээсэн гавьяатай хүмүүсийн хүүхдийг авахаас өөр аргагүй” хэмээн мэдэгдэж байсан.

Нэгдүгээр сургууль хамран сургах тойргийнхоо 180 орчим хүүхдийг элсүүлдэг бөгөөд үүнтэй тэнцэх хэмжээний хүүхдийг харьяалал харгалзахгүй авдаг тогтолцоотой. Өөрөөр хэлбэл, 180 орчим хүүхдийн эцэг эхээс авлига авах боломжтой гэсэн үг.

Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ 2002-2007 онд Нэгдүгээр сургуулийн хичээлийн эрхлэгчээр, 2017 оноос тус сургуулийн захирлаар ажиллаж байгаа нэгэн юм. Тэрээр цалингаасаа өөр орлого байхгүй. Ямар нэг хөрөнгө хуримтлал байхгүй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.

Дэлгэц: Г.БУМ-ЭРДЭНЭ 1 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ ХОМ

2002-2007 он                                                              1-р сургуулийн хичээлийн эрхлэгч

2017 оны 4-р сарын 17-ноос                                     1-р сургуулийн захирал

Өөрийн орлого /жил/                                                  10,066,000 төгрөг

Өрхийн орлого /жил/                                                   31,000,000 төгрөг

Зээл                                                                              8,000,000 төгрөг

Орон сууц                                                                     Байхгүй

Машин                                                                           Байхгүй

Хадгаламж                                                                   Байхгүй

Газар                                                                             Байхгүй

Үнэт эдлэл                                                                    Байхгүй

Авлага                                                                           Байхгүй

Санал болгох

Махны үйлдвэрүүдийн 90 хувь нь махыг халдваргүйжүүлж, нян судлалын шинжилгээнд хамруулдаггүй

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч 126 аж ахуйн нэгж, 16 иргэний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийжээ.

1 цагийн өмнө
Ипотекийн зээлд 3 мянга орчим иргэн хамрагджээ

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нийт 210 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,937 иргэнд олгожээ.

1 цагийн өмнө
Хүрмэн эмийн сан тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  Бөхийн өргөөний автобусны буудлын ард 62-р байрны 46 тоотод байрлах Ааг фарма ХХК-ийн Хүрмэн эмийн санд шалгалт хийжээ.

3 цагийн өмнө