Б.Дэлгэрсайхан: Их хэмжээний хадгаламжтай хэдхэн хүнээс өндөр татвар авъя

30
3
9 сарын өмнө

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нэгэн санал гаргав. Тэр нь маш их хэмжээний хадгаламжтай иргэдээс өндөр татвар авах тухай юм. 

Тэрбээр "Их хэмжээний хадгаламжтай хэдхэн хүн бүх хадгаламжийн 90-95 хувийг эзэлж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Эдгээр хүмүүсийн хадгаламжинд жичдээ өндөр хадгаламж авбал яасан юм бэ. Тэгж байж мөнгө хадгалах сонирхолгүй, эргэлтэнд оруулах сонирхолтой болно шүү дээ. Хадгаламжтай хүмүүс зүгээр сууж байгаад мөнгө хүүлж байна" гэв.

Түүнчлэн, "Оффшор гэж хэтэрхий улстөржснөс болоод хөрөнгө оруулалт чинь багассан шүү. Гудамжны улс төр хийгээд байхаар хөрөнгөө оруулж ирэх хүмүүс улам айдастай болно шүү дээ. Хөрөнгө оруулагч нар улам цаашилж байна. Сүүлийн арваад жилд гаднаас орж ирсэн 14 тэрбум ам.доллар чинь дандаа л оффшор бүсээс орж ирсэн. УИХ-ын гишүүд, төрийн албаныхыг тэр оффшорын зохицуулалтаар явдаг юм байж. Бизнесменүүдийг ийм байдлаар айлгаад байвал хөрөнгө оруулалт түүнийг дагаад валютын урсгал багасна" хэмээх шүүмжлэл хэлэв.
 

Санал болгох

Г.Занданшатар: Нэр бүхий 17 шүүгч авилга авсан, хүний эрхийг ноцтой зөрчсөнийг нотлох баримт хангалтай байна

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019 оны 06 дугаар 26-ны өдөр хуралдаж нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмж гарган, Монгол Улсын Ерөнхийлөгчид тогтоол  хүргүүлсэн байна. Уг тоолоолд үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн юм.

3 цагийн өмнө
С.Амарсайхан: Өөрт нь ажлын хариуцлага тооцсон учраас намайг огцруулах гэж хөөцөлдөж байна

Өөрийг нь огцруулахаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгч Ж.Батсайхан гарын үсэг цуглуулж байгаа тухай асуудлаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тайлбар өглөө. 

4 цагийн өмнө