Г.Занданшатар: Оюутолгойгоос ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулах үндэс бүрдсэн

27
3
9 сарын өмнө

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ.

 Тэрбээр "Оюутолгойн гэрээг сайжруулах зорилгоор олон удаагийн яриа хэлэлцээр хийсэн. Үүний үр дүнд нэгдүгээрт Монгол Улсын ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулах, Монголын талд үзүүлж байгаа эдийн засгийн дарамтыг бууруулах зэрэг таван үндсэн зарчимаар тохиролцож, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар тохиролцсон. Ингэснээр Оюутолгойн гэрээг сайжруулах үндэс бүрдэж байна. Манай эзэмшиж буй 34 хувийг хувь эзэмшигчдийн зээлээр санхүүжүүлсэн. Энэ зээлийн  хүүг бууруулахаар зарчмын шийдэлд хүрсэн" гэлээ.

Түүнчлэн, маргаантай байсан цахилгаан станцын асуудлаар хэлэлцээр хийж, жил бүр гаднаас авч буй 150 орчим сая ам.долларын цахилгаан эрчим хүчийг дотоодоос авах шийдэлд хүрч, Тавантолгойд цахилгаан станц барих ажлыг түргэтгэхээр болжээ.

Мэдээллийн үеэр шатахууны үнийн өсөлттэй холбоотой асуудлаар сэтгүүлч тодруулав. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, "Бид шатахуунаа гаднаас 100 хувь авч байгаа. Дэлхий дээр нефтийн үнэ өсөөд байхад бид яах ч аргагүй. Тиймээс дотооддоо нефть боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргаж, ажил амжилттай явагдаж байгаа. 2020, 2021 оноос үйлдвэр ашиглалтад орчихвол бид шатахууны үнээ дотооддоо тодорхой хэмжээний зохицуулалт хийх болмжтой болно. Өмнө нь хэрэгжүүлж байсан Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, Засгийн газар үнийг барих ажилд оролцох нь тохиромжгүй гэж ОУВС үзсэн" хэмээн хариуллаа.

Санал болгох

Г.Занданшатар: Нэр бүхий 17 шүүгч авилга авсан, хүний эрхийг ноцтой зөрчсөнийг нотлох баримт хангалтай байна

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019 оны 06 дугаар 26-ны өдөр хуралдаж нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмж гарган, Монгол Улсын Ерөнхийлөгчид тогтоол  хүргүүлсэн байна. Уг тоолоолд үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн юм.

4 цагийн өмнө
С.Амарсайхан: Өөрт нь ажлын хариуцлага тооцсон учраас намайг огцруулах гэж хөөцөлдөж байна

Өөрийг нь огцруулахаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгч Ж.Батсайхан гарын үсэг цуглуулж байгаа тухай асуудлаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тайлбар өглөө. 

5 цагийн өмнө