"Виз гаргаж өгнө" гэх залилангийн хэрэг өсөх хандлагатай байна

31
1
8 сарын өмнө

Залилах гэмт хэрэг 2018 оны эхний 9 сарын байдлаар 3924 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1995 гэмт хэргээр буюу 2 дахин өссөн байна.

Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа хэргийн 450 хэрэг буюу нийт хэргийн 11 хувь нь визтэй холбоотой, 449 хэрэг буюу 11.4 хувь нь гар утастай холбоотой, 336 хэрэг буюу 8.6 хувь нь автомашинтай холбоотой, 278 хэрэг буюу 7.1 хувь нь цахим ашиглаж, 75 буюу 1.9 хувь нь ажил, сургууль, цэцэрлэгт оруулж өгнө гэж, 49 буюу 1.2 хувь нь хуурамч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ ашиглаж, 17 буюу 0.4 хувь нь тендер авч өгнө гэж тус тус залилсан байна. 

Сүүлийн үед виз гаргаж өгнө, виз мэдүүлэх, хөнгөлттэй зээл авахад зуучилна, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга ашиглан иргэдийг залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Тухайлбал: Пирамид тогтолцооны аргаар мөнгө босгож залилсан гэмт хэрэгт 14,000 орчим иргэн 26 тэрбум төгрөгөөр, визтэй холбоотой гэмт хэрэгт 805 иргэн 300 орчим сая төгрөгөөр өртөж хохирсон байна.

Залилах гэмт хэргийн суурь шалтгаан нь иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох, аливаа ажлыг хялбараар бүтээх гэсэн хэрэгцээ шаардлагыг гэмт этгээдүүд ашиглаж байна. 

Богино хугацаанд өндөр ашиг олох бизнест хамтран ажиллах санал тавьсан байгууллага, хувь хүний эрх бүхий байгууллагаас өгсөн тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүчинтэй зөвшөөрөл, байгаа эсэхийг лавлах, мэргэжлийн байгууллага, мэргэжилтнээс зөвлөгөө авах, төрийн үйлчилгээг хууль дүрэмд заасны дагуу авах, холбогдох хууль эрх зүйн актыг судалж шийдвэр гаргаж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Санал болгох

Автотээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг цахим системээр явуулна

“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын мэргэжилтэн Э.Баярбямбаас дараах мэдээллийг тодрууллаа.

7 минутын өмнө
“Сити тур” хотын автобустай аялал эхэллээ

Дотоод гадаадын жуулчдад дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлэх “Сити тур” хотын автобустай аяллыг хоёр дахь жилдээ Нийслэлийн Аялал жуулчлалын газраас эхлүүлж байна.

2 цагийн өмнө
Уул уурхайн компани, нөхөрлөлийн үйл ажиллагааг шалгажээ

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд орон нутаг дахь хууль хяналтын байгууллагуудын ажлыг уялдуулах зорилгоор Булган аймгийн Прокурорын газраас санаачлан тус аймгийн Бүрэгхангай, Дашинчилэн суманд үйл ажиллагаа явуулж уул уурхайн компани, нөхөрлөлүүдийг шалгажээ. 

4 цагийн өмнө
“Пентатерра” ХХК-ийн уурхайд осол гарч хүний амь эрсэджээ

5 сарын 23-ны 23:10 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн ам гэх газар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай” ХХК-ийн HOWO371 автомашины оператор Б нь хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байх явцдаа машинтайгаа уурхайн ухаш руу унаж осолдсон байна.

5 цагийн өмнө