Ерөнхий сайдыг АНЭУ-д айлчлахыг урив

30
8 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Аль-Тунэйжисийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АНЭУ-ын ерөнхий сайд өөрийн оронд албан ёсны айлчлал хийхийг урьж, урилга илгээснийг гардуулж өгөв.

Ерөнхий сайд Монгол, АНЭУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, үүнд элчин сайдын үүрэг оролцоо, хичээл зүтгэл их гэдгийг тэмдэглэв. Тухайлбал, Абу Дабигийн хөгжлийн сантай эхлүүлсэн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, ялангуяа Монголд дэд бүтэц, зам барилга, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хөрөнгө оруулалт хийх боломж байгааг тэмдэглэн дэмжиж ажиллахыг хүсэв.

Элчин сайд АНЭУ-ын компаниуд Монголд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахад бэлэн гээд юуны өмнө Давхар татварын хэлэлцээрийг шинэчлэн байгуулахын чухлыг тэмдэглэв.

 

Мөн ЭСЯ-ны зүгээс Монгол орны түүх, соёлыг сурталчлах чиглэлээр тодорхой ажил зохион байуулсны үр дүнд АНЭУ-ын иргэдийн  Монголд жуулчлах сонирхол нэмэгдэж байгааг тэмдэглэж, иргэд харилцан зорчих асуудлыг хөнгөвчлөх нь аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал түлхэц болохыг онцлов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох

Олон улсын парламентын холбоотой хамтран ажиллаж, хөндлөнгийн хяналт тавихыг хүслээ

УИХ дахь АН-ын зөвлөл УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд хүсэлт хүргүүллээ.

39 минутын өмнө
Д.Эрдэнэбат: УИХ өөрөө тарах шийдвэр гаргах ёстой

УИХ дахь АН-ын зөвлөл Засгийн газрын үйл ажиллагаатай холбогдуулан мэдэгдэл гаргалаа.

1 цагийн өмнө
Үндсэн хуулийн цэцийн гадна "бандааштай" жагсаал болж байна

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг сэргээхийг эсэргүүцэж Үндсэн хуулийн цэцийн гадаа "бандааштай" жагсаал болж байна.

3 цагийн өмнө
"Мөсөн өргөө" спортын ордон 2020 он ашиглалтанд орно

2020 онд ашиглалтад орох "Мөсөн өргөө" спортын ордны барилгын ажлын явцтай Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад холбогдох албаныхан өнөөдөр танилцлаа.

5 цагийн өмнө