МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулна

26
9 сарын өмнө

Төрийн бус байгууллагуудын анхааралд

“Олон нийтийн радио, телевизийн тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасны дагууҮндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг дэвшүүлэн Улсын Их Хуралд ирүүлж, сонгон шалгаруулалтад оролцохыг зарлаж байна.

Нэг.Сонгон шалгаруулалтад:

1.Үндэсний зөвлөлийн гишүүнээр ял шийтгэлгүй, иргэний нийгмийн төлөөллөөс санал болгосон Монгол Улсын иргэнийг томилно.

2.“Олон нийтийн радио, телевизийн тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасан шаардлагын дагуу дараах этгээдийг нэр дэвшүүлэхгүй. Үүнд:

  • төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч;
  • улс төрийн намын удирдах албан тушаалтан;
  • бусад радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн ажилладаггүй боловч хөтөлбөрийн бодлогыг тодорхойлоход нь оролцдог этгээд;
  • бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн этгээд, эсхүл олон нийтийн радио, телевизийн санхүүгийн хараат бус байдалд нөлөөлж болох этгээд.

Хоёр.Нэр дэвшигчдээс бүрдүүлэх бичиг баримт:

  • Анкет /төрийн албаны хаагчийн маягт/;
  • Дээд боловсрол, эрдмийн цол, зэргийн диплом, мэргэшсэн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Нэр дэвшүүлж байгаа төрийн бус байгууллагын тодорхойлолт;
  • Төрийн бус байгууллагын нэр дэвшүүлсэн тухай хурлын тэмдэглэл;
  • Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг.

Дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн нэр дэвшигчийн материалыг2018 оны 10 дугаар сарын 12оос 10 дугаар сарын 26-ныг дуустал Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлнэ үү.

Хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон

Утас: 51-267016, Факс: 11-327016

                     

                               Төрийн байгуулалтын байнгын хороо 

Санал болгох

Махны үйлдвэрүүдийн 90 хувь нь махыг халдваргүйжүүлж, нян судлалын шинжилгээнд хамруулдаггүй

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч 126 аж ахуйн нэгж, 16 иргэний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийжээ.

1 цагийн өмнө
Ипотекийн зээлд 3 мянга орчим иргэн хамрагджээ

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нийт 210 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,937 иргэнд олгожээ.

1 цагийн өмнө
Хүрмэн эмийн сан тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  Бөхийн өргөөний автобусны буудлын ард 62-р байрны 46 тоотод байрлах Ааг фарма ХХК-ийн Хүрмэн эмийн санд шалгалт хийжээ.

3 цагийн өмнө