КОИКА-ийн тусламжаар орчин үеийн тоног төхөөрөмжтэй 10 шинэ судалгааны лаборатори байгуулна

27
9 сарын өмнө

Солонгосын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (КОИКА) ШУТИС дээр шинэ төсөл хэрэгжүүлэх болсноо өнөөдөр БСШУСЯ–д албан ёсоор танилцууллаа. Солонгос улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн 6 сая ам. доллараар 3 жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төслөөр ШУТИС–ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй, ахисан түвшний сургалт, судалгааны 10 шинэ лаборатори байгуулагдаж, МХТ-ийн хэрэглээг бүхий л салбарт хөгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэх ахисан түвшний 10 шинэ хөтөлбөр бий болох юм. Мөн төслийн хүрээнд тус сургуулийн олон тооны багш Солонгосын их сургуулиудад мэргэжил дээшлүүлэх болно.

ШУТИС дээр хэрэгжих энэ төсөл нь саяхан Монгол улсын засгийн газраас баталсан “Судалгааны Их Сургуулийг Хөгжүүлэх Үндэсний Хөтөлбөр” –ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж өнөөдрийн арга хэмжээнд оролцсон БСШУСЯ-ны Дээд Боловсролын Бодлогын Газрын дарга, профессор Т.Амаржаргалан мэдэгдлээ.

Санал болгох

Махны үйлдвэрүүдийн 90 хувь нь махыг халдваргүйжүүлж, нян судлалын шинжилгээнд хамруулдаггүй

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч 126 аж ахуйн нэгж, 16 иргэний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийжээ.

1 цагийн өмнө
Ипотекийн зээлд 3 мянга орчим иргэн хамрагджээ

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нийт 210 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,937 иргэнд олгожээ.

2 цагийн өмнө
Хүрмэн эмийн сан тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  Бөхийн өргөөний автобусны буудлын ард 62-р байрны 46 тоотод байрлах Ааг фарма ХХК-ийн Хүрмэн эмийн санд шалгалт хийжээ.

3 цагийн өмнө